Thursday, December 3, 2009

зөвөлгөө

ДАРХЛААНЫ ЧАДАВХИД НӨЛӨӨЛӨХ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙН ХҮЧИН ЗҮЙЛС.
Стресийг багасгах. Аливаа сэтгэл санааны хямрал буюу стресс нь дархлааны үйл ажиллагааг сулруулдаг ба энэ нь стрессийн хариу урвал болж бие махбодид үүсдэг гормон нь дархлалын системийг дарангуйлдагтай холбоотой. Сэтгэл санааны хямрал буюу стрессд орсон, ядарсан үед аливаа халдварт өртөмтгий байдаг байна.

Нойр. Нойр нь дархлааг сайн байлгах хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. Биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг байна. Нойр дутагдах нь дархлалын системд сөргөөр нөлөөлж бие махбодь аливаа халдварт өртөх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Дасгал, хөдөлгөөн. Дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөнийг тогтмол хийх нь дархлалын системийг дэмжиж, вирусын халдвараас сэргийлдэг. Хүн бүр өдөрт 30 минут буюу 10000 алхмыг хийж гүйцэтгэ.

No comments:

Post a Comment