Thursday, December 3, 2009

Трамп

Трамп өөрийг нь "саятан" гэсэн сэтгүүлчид гомджээ

Америкийн тэрбумтан Дональд Трамп өөрийг нь "саятан" хэмээн бичсэн сэтгүүлчид их гомджээ. Зүгээр ч нэг гомдоогүй, бүр шүүхэд хандсан байна. Тэрбээр "Трампийн үндэстэн: Дональд байх урлаг" номын зохиолч сэтгүүлч Тимоти О'Брайены эсрэг түүний өв хөрөнгийг албаар худал бичсэн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Трамп түүний бизнес болон нэр хүндэд хохирол учруулсан хэмээн олон тэрбум долларын нөхөн төлбөр нэхэмжилжээ. 0'Брайен номондоо өөрийн эх сурвалжийг үндэслэн Трампийн нийт хөрөнгийг 250 сая ам.доллар хэмээн дүгнэжээ. Харин "эзэнт улсын" эзэн өөрөө казино, үл хөдлөх хөрөнгө, "Мисс Америка" уралдаан, бусад эд зүйлсээ оруулаад хөрөнгөө таван тэрбум ам.доллар гэж дүгнэжээ. Үүндээ нэрийн брэндийн орлогоо оруулаагүй гэнэ.
Харин О'Брайены өмгөөлөгчид сэтгүүлч мэдээллийн эх үүсвэрийн найдвартайг батлахад бэлэн гээд Трампын эзэнт улсыг нураах гэсэн ямар ч санаа байхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Шүүх хурал хоёр сарын дараа болох аж.

No comments:

Post a Comment