Thursday, December 3, 2009

ӨНГӨЛӨГ ЭРҮҮЛ ХУМСНЫ НУУЦ.

ӨНГӨЛӨГ ЭРҮҮЛ ХУМСНЫ НУУЦ.
Өнгөлөг толигор хумс эрүүл мэндтэй зайлшгүй холбоотой. Тиймээс эрүүл мэнд, хоол хүнсэндээ анхаарч кальциар баялаг бүтээгдэхүүн хэрэглээрэй. Хумс арчлахын тулд хамгийн түрүүнд маш сайн тэжээл өгөх хэрэгтэй. А аминдэм болон загасны тос хумсыг өөрчилж чаддаг. Та 2 долоо хоногийн турш орой бүр хумсандаа А аминдэм буюу загасны тосоор жин тавьж өдөр нь илэгний өөдсөөр зүлгэх маягаар зөөлөн арчаарай. Энэ хугацаанд хумсны лак түрхэхгүй байхыг хичээгээрэй.
Хумсаа бэхжүүл.
Зөөлөн, амархан хугарч гэмтдэг хумсыг бэхжүүлэх хамгийн шилдэг арга бол давстай ванн юм. Өөрөөр хэлбэл хүнсний иоджуулсан эсвэл далайн давстай усанд хумсаа дүрэх. Энэхүү давсны уусмалыг бэлтгэхдээ 1 цайны халбага давсыг 60 мл буцалсан усанд уусгаж хутгана. Давс нь 10-15 минутын дотор уусахгүй бол уусмал тань арай хэтэрсэн бололтой. Бага зэрэг ус нэмээд бүрэн ууссаны дараа 40 хэм хүртэл халаагаад, хумсаа дүрж 20-30 минут байлгана. Ингэхдээ савтай усны гадуур алчуураар бүтээнэ. Мөн нимбэгний шүүс хумсыг маш сайн бэхжүүлдэг. Хэрчим нимбэгээр бүх хумсаа удаан арчиж бас дээр нь жин маягаар тавьж болно.
Хумсны хамгаалалт
Хумсны ямар ч лак болон арилгагч нь маш ихээр хуурайшуулж, өөрийнх нь тослогыг үгүй болгодог. Тиймээс заримдаа хумсаа будахгүй байж амраах хэрэгтэй. Мөн хумсыг будахдаа заавал лакны суурь хэрэглэх хэрэгтэй. Учир нь энэ суурь хумсыг толигор тэгшхэн болгохоос гадна хумсыг үетэх, хугарах, сэтрэх зэрэг гэмтлүүдээс урьдчилан сэргийлж, мөн лакийг түргэн цэвэрлэхэд болон арилахгүй удаан байхад тустай.

No comments:

Post a Comment