Thursday, December 3, 2009

ӨСВӨРИЙН ШАТАРЧИД


Хүүхдүүд багаасаа шатар тоглож сурсан. Оюуны гэгддэг энэ спортыг сонгох болсон нь эцэг эхтэй нь холбоотой гэсэн. Ширээний цаана сууж ухаанаа уралдуулж уран мэхээр өрөг хийх хүүхдүүдэд зугаатай байдаг гэсэн. Энэ ч утгаараа олон төрлийн тэмцээн уралдаанд оролцож шагналт байруудад орж байжээ. Хамгийн сүүлд оролцсон Дэлхийн аварга шалгаруулах өсвөр шатарчдын тэмцээнд 7 настай Мөнхзул охин 5 байр эзэлсэн бол 10 настай Болдоо 10-р байр эзэлжээ. Монголын шигшээ багийн тамирчин хүүхдүүд олон улсын тэмцээн өрсөлдөөн ихтэй байсныг хэлж, цаашид энэ талын бэлтгэл сургуулилтаа улам зузаатгахаа хэллээ.
Дэлхийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд 18 хүртэлх насны ангилалд дэлхийн 90-ээд орны 1400 хүүхэд оролцжээ. Эх орноо төлөөлөн шатрын спортоор амжилт гаргаж чансаагаараа дээгүүр байр эзэлсэнд шатрын холбоо талархаж дурсгалын зүйлс гардуулсан. Ирээдүйн их тамирчин болохыг ахмад шатарчид ерөөж энхрий бяцхан хүүхдүүдийг шатраар мялаасан.


No comments:

Post a Comment