Sunday, December 6, 2009

Челси, Арсенал хасагдлаа

new photo
Английн лигийн цом буюу “Карлинг кап”-ийн хагас шигшээд тоглох багууд тодорлоо. Манчестер Юнайтед, Астон Вилла багууд хагас шигшээд тоглох эрхээ аваад байсан бол тэдэн дээр  Манчестер Сити, Блекбэрн нэмэгдэв.
Блекбэрн-Челсигийн тоглолт онц сонирхолтой болж, үндсэн цаг 2:2-оор, нэмэлт цаг 3:3-аар тэнцжээ. Челси 2:3-аар хожигдож явсан ч 120 дахь минутанд П. Феррейра тэнцээний гоол хийснээр торгуулийн цохилтоор ялагчийн тодруулах болоход Блекбэрний хаалгач Пол Робинсон одтой байж, Блекбэрн хожлоо. Челсигийн Михаэль Баллак болон залуу тоглогч Гаель Какута нар торгуулийн цохилтоо алджээ.
Челси тоглолтыг 10-уулаа дуусгасан бөгөөд бүх 3 сэлгээгээ завсарлагын үеэр хийсний дараа Калу гэмтсэн. Ер нь Карло Анчелотти 2-р баг гаргасан гэхэд болно.
Блекбэрн хагас шигшээд Астон Виллатай тоглохоор болжээ.
Манчестер Сити талбай дээрээ Арсеналыг хүлээж аваад 3:0-ээр хожоод буцаав. Арсенал ийн 3 дараалан хожигдлоо. Арсенал хамгийн сүүлд 2005 оны ФА цомыг хүртэж байснаасаа хойш 4 жилийн турш ямар нэгэн тэмцээнд түрүүлээгүй бөгөөд түрүүлэх боломжтой байсан нэг тэмцээнээсээ ийн хасагдлаа.
Манчестер Ситигийн хувьд 1976 оноос хойш анх удаа лигийн цомд түрүүлэхийг зорьж байгаа биз.
Манчестер Сити хагас шигшээд Манчестер Юнайтедтай тоглоно.

No comments:

Post a Comment