Sunday, December 6, 2009

Гадаадад амьдардаг монголчууд эх орондоо ирэх дургуй байдаг

new photo
Өнөөдрийн байдлаар монголын өрх бүрээс дор хаяж нэг хүн хилийн чанадад сурч хөдөлмөрлөж байна гэхэд хилсдэхгүй. Өмнөд солонгос улсад л гэхэд гуч гаран монголчууд байгаа гэсэн албан бус судалгаа байдаг. Тэгвэл дэлхий даяар тархсан цөөн хэдэн монголчууд маань эргээд их орондоо ирэх хүсэл тун бага байна.
сурч боловсорч, ажиллаж байгаа эх орон нэгт иргэдээ эргээд эх орондоо ирэхгүй байгааг буруутгах аргагүй юмаа. Тэдний хувьд амьдралаа л дээшлүүлэх гэж харийн орныг зорьсон.Манай улсын иргэд гуравдагч оронд очиод бүхнийг хамгийн доод төвшнөөс л эхэлдэг. Олон жил хүний газар зовж эх орон элгэн саднаа санан гансарч байвч тодорхой шалтгаануудаас болоод эх орондоо эргэж ирж чаддаггүй гэнэ. Тухайлбал япон улсад амьдардаг монгол иргэдээс авсан судалгаагаар, судалгаанд оролцогсдын  16,3 хувь нь МОНГОЛд авилга хүнд суртал их гэж хэлсэн бол 15,8 хувь нь агаарын бохирдол, 13,9 хувь нь цалин орлого бага, 13,1 хувь нь эрүүл хүнс байхгүй, 10,6 хувь нь тохирох ажил байхгүй, 9,5 хувь нь байр сууц хүрэлцээгүй, 9,3 хувь нь хүүхдийн ирээдүй баталгаагүй, 9 хувь нь гэмт хэрэг, 2,6 хувь нь бусад зүйлсэд санаа зовж байна. баталгаагүй гэж үзжээ. Хоёр сая гаруйхан хүн амтай мнай улсын хувьд дэлхий нийтээр тархаж амьдрах нь яавч зөв зам биш. Тиймээс гадны улс оруудад сурч боловсорч байгаа иргэдээ эх оронд нь буцааж ирүүлэхийн тулд төрөөс анхаарал тавих дорвитой шийд гаргах шаардлагатай байна.

No comments:

Post a Comment