Sunday, December 6, 2009

Хар тамхи хэрэглэгчид нэмэгдэж бас залуужиж байна.

new photo
Хар тамхи хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. гэвч чимээгүй ирж байгаа энэ аюулын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй,эмчлүүлэх эмнэлэг ч байхгүйн улмаас  зарим иргэд хар тамхийг 15 жил хэрэглэж, бие сэтгэлээрээ хохирсон болохоо ярьж байна.Өнгөрсөн 6 сараас хойш мансуурлын эсрэг төвд тусламж гуйж хандсан 400 хүний зөвхөн нэгийнх нь жишээг үзэгч таньд үзүүллээ. Хар тамхи хэрэглэгчдийн хувьд гэр бүлээрээ 4 жил хэрэглэж байгаа хосууд ч байдаг бол зарим нь 30 40 үүлээ бүлгээрээ хэрэглэдэг тохиолдол ч байна.  хар тамхичдын хувьд олсны ургамлыг хамгийн өргөн хэрэглэдэг бол хөрөнгөтэй айлын хүүхдүүд Геройн, кокайн ч хэрэглэдэг болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. мөн хар тамхи хэрэглэдэг эсэхийг шалгуулахаар оношлуулая гэхээр манай улсад нэг ч оношлогооны аппарат байхгүй байна. Энэ байдлаас харахад хар тамхитай бид хэрхэн тэмцэж байгаа болон цаасан дээр мансуурлын эсрэг олон тогтоол баримтын хэрэгжилт ямар байгааг харуулж байна. харин дэлхийн ул орнуудын жишгээс харахад хар тамхины эсрэг төрийн тусгай байгууллага байдаг бол манай улсад хар тамхины асуудал ЭМЯ, БСШУЯ, ХЗЯны алиных нь харьяанд бйадаг нь  тодорхой бөмбөг мэт шидэгдсээр эзэнгүйдэхэд хүрч байна.





No comments:

Post a Comment