Sunday, December 6, 2009

Ирэх жилийн наадмаар монголчууд гар утаснаасаа телевиз үзэх боломжтой.

new photo
Техник технологи өндөр хөгжиж байгаа энэ зуунд хүмүүс гар утаснаасаа телевиз үзэх боломжтой болсон. Дэлхийн ихэнх оронд туршилтын шатандаа явж байгаа хөдөлгөөнт тоон системийн телевизийг монголчууд ирэх жилийн наадмаар ашиглах боломжтой болохнээ. Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэгчлэн хүмүүс арван есдүгээр зуунд дөрвөлжин хайрцган доторхи дүрсийг харж гайхширдаг байсан бол үүний дараа өнгөт телевиз үзэж, мөн олон суваг зэрэг хүлээн авах гээд техникийн шинэчлэл байнга хийгдэж байна. үүний жишээн болж өнөөдөр хүмүүс гар утаснаасаа телевиз үзэх боломж бололцоотой болжээ. өнөөдрийн байдлаар дэлхийн 2 орон буюу АНУ Өмнөд солнгост энгийн хэрэглээ болсон, харин бусад оронд туршилтын шатандаа яваа хөдөлгөөнт тоон телевизийг монголчууд ирэх 7 сард ашиглаж хэрэглэх бололцоо нэээгдэх юм. энэ ажлын эхлэл болгож өнөөдөр Монгол Солонгосын хамтран ажиллах байгууллагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Танай улс Солонгостой хөдөлгөөнт тоон системийг нэвтрүүлэх талд дээр хамтран ажиллахаар болж байгаа нь дэвшилттэй бас 21 зуунтай хөл нийлүүлэн алхаж байгаа хэрэг. Бид техникийн болон КВМВ системийг нэвтрүүлэхэд хийгдэх бүхий л ажлуудыг хийж эхэлсэн. Гэхдээ хөдөлгөөнт тоон системийг иргэд эхний ээлжинд хүлээн авч үзэх хэдий ч тухайн төхөөрөмжөө гар утас болгон ашиглах ажилд илүү цаг хугацаа зарцуулах шаардлагатай байгаа. харин эхний ээлжинд биедээ авч яваа жижигхэн төхөөрөмжөөрөө телевизийн сувгийг  хаана ч байсан  үзэх бололцоотой болох юм. Хөдөлгөөнт тоон системийн телевизийг ашигласнаар хэрэглэгчид мэдээллээс хоцрохгүй, машиндаа гудамжинд, хаана ч байсан телевизийн сувгийг хүлээн авах болможтой болно. Манай улстай хөдөлгөөнт тоон системийн телевизийг монголд нэвтрүүлэхээр болсон өмнөд солонгос улсын хувьд удахгүй дэлхийд Мобайл телевизийн ТДМВ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

No comments:

Post a Comment