Thursday, December 17, 2009

Нойргүйдэлээс мултрах нь...

Саяхан би орой 11 цагт орондоо хэвтээд өглөө 06 хүртэл орондоо хөрвөөж хэвтлээ. Ирээдүйн хийх ажлынхаа тухай ургуулан бодсоор байгаад унтаж чадсангүй. Уг нь нойр хүрчихээсээ унтах юмсан гэж хүсэх боловч толгойд эргэлдэх сайхан бодлуудаасаа салж чадсангүй. Сайхан бодлууд байсан нь "яамайдаа" боловч ахиж нойргүй хөрвөөхгүй тулд тавтай унтах зөвлөгөө олж авлаа. Бүсгүйчүүд ургуулан бодоходоо сайн улс өөрт нь бяцхан ханд хаясан залуугын тухай бодно, удахгүй болох шинэ жилээр яаж хамгийн үзэсгэлэнтэй нь болох уу гэж санааширна, ирээдүйн амьдралаа мөрөөднө. Харин өглөө нь ажилдаа царай алдсан юм явна. Ийм явдал болохгүйн тулд доорх зөвлөгөөг дагаарай. Мөн та юуны тухай бодож нойроо хулжаадаг вэ гэдгээ бичээрэй.

Тавтай унтахад тустай зөвлөмж.

  • Унтахын өмнө аяга бүлээн сүү уучих
  • Бүлээн усанд ороод унтах нь тавтай нойрсоход тустай
  • Унтахынхаа өмнө кофе болон бусад сэргээх үйлчилгээтэй зүйл уухаас зайлсхийх
  • Давс бага хэрэглэх
  • Согтууруулах ундааны зүйлсийг орондоо орохын өмнө хэрэглэвэл нойрны болоод зүүдний хэвийн горимд өөрчлөлт оруулдаг байна.
  • Ядарч, нойрмоглосон үедээ л орондоо орох нь зүйтэй. Орондоо орсоны дараа нойр хулжаад байвал эргэж босч, нойроо хүрэхээр унтахаар хэвтэх нь зүйтэй.
  • Орондоо орохын өмнө дараах дасгалыг хийж, биеийн чилээгээ арилгах нь тавтай унтахад тустай.
  • Өлмий дээрээ зогсоод 2 гараа дээш өргөн альболохоор тааз руу хүрэх гэж байгаа мэт сунгаж өгнө.
  • Энэ байрлалдаа 30 хүртэл тоолох бөгөөд тоо болгон дээр улам дээш сунаж өгөхийг бодно.
  • Дараа нь гараа доош нь сул тавьж, сэгсэрнэ. Хөлөө мөн сэгсэрнэ. Шаардлагатай бол дасгалыг давтан хийнэ.
  • Tryptophan. Энэ нь байгалийн цэвэр амин хүчил бөгөөд унтахын өмнө уувал нойргүйтэхээс сэргийлдэг байна.
  • Зэс, төмөр дутагдсаны улмаас нойргүйтэх явдал эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог байна. Иймд энэ байдал нөлөөлж абйж магадгүй гэж бодвол эмчийн зөвлөлгөөний дагуу нэмэлт хэрэглэж болох юм.

No comments:

Post a Comment