Thursday, December 17, 2009

Тэр л хөвгүүнд

ЭМШУИС-ийн АУС-ийн нэгдүгээр дамжааны оюутнуудын дунд Сэтгэл судлалын хичээлийн хүрээнд "Тэр" гэсэн сэдвээр 360-аад зохиомж, бичлэг ирүүлснээс сонирхолтой, өвөрмөц санагдсан дараах бичлэгийг сонгон нийтэлж байна.

Өнөөдөр 9 сарын 1-ний өдөр буюу нэгэн сайхан нартай өдөр байв. Энэ өдрөөс миний оюутны амьдрал эхэлсэн юм. Сургуульд орж ирээд танихгүй бөөн бөөн хүүхдүүд. Эхний хичээл анатоми байлаа. Нэг л уйтгартай. Цонхоор хартал нэг банди гүйж явах нь харагдав. Тэр нэг л онцгой, яагаад ч юм миний сэтгэл догдлоод байсан юм. Нэг мэдэхэд хичээл дуусч эхний өдөр нэг иймэрхүү л өнгөрсөн юм даа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа анхны шалгалт авах болов. Хүүхдүүд бүгд л сандралдаж байв. Шалгалт эхлэх цаг болоход хаалга тог тог хийн, "Багш аа, орж болох уу?" гэв. Би толгойгоо өндийлгөн харахад бас л тэр байв. Тэр түүнийг миний хажууд суугаасай гэж бодох зуур хажууд минь суучихав. Шалгалт ч эхэллээ. Шалгалтын дундуур тэр надаас нилээн амархан юм асуухад би тэрнийг тийм муу сурдаг гэж бодоогүй ээ. Шалгалт авч дуусахад тэр надаа инээмсэглэн баярлалаа гэж хэлэхэд би зүгээр ч гэж хэлэлгүй бушуухан гарч одов. Гэрлүүгээ алхах зуур түүнийг бодон алхан явтал нэгэн танил хоолой араас дуудав. Эргэж хартал тэр байлаа. Яасан гээд зогсоход танайх ийшээ юм уу? Манайх ч бас ийшээ гээд хамт алхав. Бид хоёр элдвийг ярилцан хотын төвөөр алхаж явлаа. Би дотроо гэр маань хол байхгүй яаваа гэж бодон бодон алхаж явлаа. Явсаар байгаад гэрийн гадаа ирэхэд хэсэг чимээгүй зогссоны дараа, "Баяртай" гээд салан явцгаав.

Тэр үнэхээр онцгой. Харж байгаа, инээмсэглэж буй төрх миний санаанаас огт гарахгүй байлаа. Маргааш өдөр эхлэв. Тэр над руу огт залгахгүй, тааралдахгүй байв. Хоёр хоног, гурав хоног бүр долоо хоног сураг чимээ тасарлаа. Шинэ долоо хоногийн эхлэл өдөр болоход буфет орох гээд найз нартайгаа чанга чанга гэгч нь инээж явж байтал тэр өөдөөс харан нөгөө л хөөрхөн инээмсэглэлээрээ инээж зөрөөд өнгөрөв. Тэр оройдоо над руу залгав.

Тэр кино үзэх санал тавив. Би тэр орой найзыгаа гаргаж өгөх гээд найзуудтайгаа паридах гэж байсан болохоор үгүй гээд хэлчихэв. Би түүнтэй кино үзэхийг үнэхээр их хүсэж байсан. Гэвч найз маань явах гэж байгаа болохоор чадахгүй байсан юм. Тэр за гээд л ууртай ч юм шиг утсаа таслав. Тэр орой найз нартайгаа уулзаад нэг газар орж жаахан бүжиглэж байтал тэр орж ирэв. Яагаад ч юм би сандраад байв. Би бүжиглэсээр л. Гэтэл тэр өөдөөс инээмсэглэн ирлээ. Сайн уу гээд, би түүнд кинонд яваагүйгээ тайлбарлаж өгөв. Нэг мэдэхэд оройтсон байлаа. Тэр намайг хүргээд өгье гэхэд би татгалзсангүй. Гэртээ харих болж тэр намайг хүргэж өгөв. Гэрийн гадаа ирэхэд би хоёр чимээгүй жаал гэгч зогсов.

Гэтэл тэр гараас атгатал зүрх түг түг цохилон дараа нь тэр ууруулаараа зөөлөн гэгч нь үнсэв. Би ичсэндээ түргэн гэгч нь гэр лүүгээ оров. Гэртээ орж ирээд миний сэтгэл үүлэн дээр хөвж байсан мэт маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэв. Тэр намайг гуйвал би лав зөвшөөрнө гэж бодсоор унтлаа. Маргааш хичээлдээ ирээд дотны хэсэг найзуудтайгаа өчигдөр болсон процессоо яриад инээгээд явж байвал түүнтэй тааралдав. Тэр чимээгүй гэгч нь надруу муухай харан хажуугаар өнгөрөөд гарав. Би ойлгосонгүй. Өчигдөр үнэхээр гоё байсан. Яагаад дуугараагүй юм бол ...


No comments:

Post a Comment