Thursday, December 17, 2009

2008 оны дэлгэрэнгүй зурхай

Хонь

Хэрэв та ганц бие бол энэ жил ханилах хүнтэйгээ танилцах юм байна. Харин гэр бүлтэй бол нөхөртөө /эхнэртээ/ халамж анхаарал тавихад нилээд хугацаа зарцуулна. Хайр сэтгэлийн асуудалд ерөнхийдөө одтой байна. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёрхсон жил. Эмэгтэй хониныхны зөн билэг нэмэгдэж байдлыг бодитоор дүгнэн, зөв шийдвэр гаргана. Амралтаа гэр бү-лийн хүрээнд өнгөрөөх нь. Энэ жил ажилд тань сайн муу олон өөрчлөлт гарна.
Түншүүдтэйгээ болгоомжтой харьцахгүй бол эрсдэлд орж болзошгүй. Найз нөхдийн зөвлөгөөг дагаснаар эндэгдэл хүлээх нь. Тиймээс та зөвхөн өөртөө итгэж, зөн совингоо дагаарай. Шинэ санаа олж, өөр салбарт хүчээ сорих юм уу, албан тушаал ахих төлөвтэй байна. Харин та мөрийтэй тоглоомонд хэт донтохоос сэрэмжлээрэй. Таны эрхэлдэг бизнес санасан хэмжээнд чинь хүртэл ашиг авчрахгүй ч бүр дордохгүй. Харин жилийн эцэст амьдралыг чинь орвонгоор нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Энэ нь таны гэр бүл болоод эрхэлдэг ажилд чинь хамаатай байна.

Хонины ордны зан чанарын онцлог шинжүүд:
Идэвхи санаачилгатай, арга зальтай
Гэмтэж бэртэж болзошгүй эрхтэнүүд: Толгой болон түүний хэсгүүд, дээд эрүү, гавлын яс, дээд уруулаас дээшхи нүүрний хэсэг, дух,
Сахиус: Алтан арьс, лантуу
Чулуу: Бадмаараг, алмаз, маргад эрдэнэ, аметист, аквамарин, кровавик, саран чулуу, наран чулуу
Сайн өдөр: Мягмар гариг, Ням гариг
Муу өдөр: Баасан, Бямба гариг
Азын тоо: 4, 7, 9-д хуваагдах бүх тоо
Хэрэглэхэд тохиромжтой хоол хүнс: Хонины ордныхон цамаан зангүй учраас юу тааралдсанаа голж шилэхгүй иддэг. Гэхдээ ахимаг насны хониныхон биед нь сөргөер нөлөөлж болзошгүй учир хамаагүй идэхгүй байсан нь дээр. Судасны хатуурап үүсгэдэг тостой хоолноос зайлсхий. Дуртай хоол төлөг, хонь, ямааны мах. Хонины ордныхон сонгино болон халуун ногоотой хоолыг илүү таашаадаг. Хонь нь их нийтэч бөгөөд найз нөхөдтэйгөө хөгжилдөн цагийг өнгөрөөх дуртай. Ер нь бол пиво уух дуртай. Учир нь пиво эсгэдэг “хмель” буюу зөрөг цэцэг хонины ордныхны хэрэглэдэг гол хүнсний нэг юм. Иймээс ч пиво уух нь хонины ордныхны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй.

Нэгдүгээрсар - Хониныхоныг шинэ учрал хүлээж байна
Энэ сар эрэгтэй эмэгтэй хониныхны учралын сар. Сарын эхээр таны мөнгө санхүү тогтвортой биш ч нэг их дордохгүй нь. Харин сарын сүүлээр та банкны эзэн шиг л орлоготой байна. Гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс чинь танаас анхаарал халамж хүсч байна. Хэрэв та тэднийг хапамжлахгүй бол эргээд таны үйлс хазайхыг од гаригс сануулж байна. Энэ сард ирээдүйд чухал нөлөөтэй шийдвэр гаргахаас татгалзаарай. Эртний танилтайгаа томоохон хэмжээний хэрүүл маргаан үүсгэж болзошгүй. Хэрүүл маргаан, бие биедээ гомдсон гомдол чинь харьцаагаа бүрмөсөн таслахад хүргэх болно. Согтууруулах ундаа хэрэглэх, махан хоол идэхээс аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Мөн тооцоолоогүй үрэлгэн зардап гаргахгүй байх хэрэгтэй.

Хоёрдугаар сар - Түншүүдтэйгээ болгоомжтой харьцах сар
Эрэгтэй хонинуудын хувьд энэ сар ажлын амжилт таа-руухан байна. Гэхдээ түнштэйгээ болгоомжтой харьцвал байдлыг тийм ч муугаар эргүүлэхгуй. Хүнд хууртагдан, худал амлалтаас болж бүтээсэн ажлын чинь тал нь нурж болзош-гүй. Хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд ажил хэрэгтээ ан-хаарал хандуул. Ялангуяа мөнгө төгрөг, бичиг баримтыг хууль ёсны болгоход болгоомжтой байхыг чухалчил. Хайр дурлалын асуудалд эмэгтэй хонинууд азтай байх болно. Энэ сард хол газарт аялах хэрэггүй. Мөн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө ху-далдан авахаас зайлсхий. Энэ сард гэр бүлийн уур амьсгап таатай, аз жаргалаар дүүрэн байх болно. Хүүхдүүддээ цаг гаргаж салхинд хамтдаа гарахад таатай.

Гуравдугаар сар - Таны зүүд зөнтэй байх нь
Та шөнө болгон зүүдээ манаж хоновол ирээдүйд болох явдлаа урьдчилан харах зөнтэй байх нь. Эрэгтэй хонинуудын хувьд ажлын ачаалал ихэсч, амралт зугаалгыг шаардаж байна. Аз ивээж, сугалаанд хожих юм уу, ашигтай бизнесийн санал орж ирнэ. Хайр дурлалын хувьд шинэ учрал таныг хүлээж байна. Таныг тэсвэртэй, бодлоготой байх эсэхээс цаашдын бүх ажил хэргийн амжилт хамаарах бололтой. Хямралаас гарахын тулд ажлаа өөрчлөхийг хичээ. Шинэ ажил эхлүүл. Хамаатан садан, үр хүүхэд чинь өвдсөнөес болж гэр бүлд аахар шаахар асуудал, зарлага гарч болзошгүй. Иймээс болзошгүй зүйлд урьдаас бэлтгэлтэй байж анхаарал хандуул. Мен энэ сард хуучны танилууд тэр дундаа сэтгэлтэй байсан хүнтэйгээ уулзана.

Дөрөвдүгээр сар - Сугалаа, мөрийтэй тоглоомоос болгоомжил
Сарын эхнээс таны сэтгэлийг зовоож байсан асуудлууд шийдэгдэж эхэлнэ. Хониныхон эрч хүчтэй чанараараа ажлын амжилт гаргах болно. Эрүүл мэнд муудах төлөвтэй тул эмчид үзүүлэх нь илүүдэхгүй. Хайр сэтгэлийн харилцаанд бэрхшээл гарч, хосууд үл ойлголцолд хүрнэ. Санхүүгийн хувьд ашигтай санал хүлээн авна. Эмэгтэй хонинууд ойр дотны хүмүүстэйгээ даруу төлөв, сонор сэрэмжтэй хандахыг эрхэмлэ. Эрэгтэй хонинуудын хувьд томилолтоор явах, урт хугацааны аялап хийж магад. Сугалаа, мөрийтэй тоглоомонд хэт шунаснаас төлөвлөөгуй зардал их гарч, санхүүгийн хувьд уналтанд орно. Нууц муу санаа, худал зөвлөгөө гарч ирж болзошгүй. Тийм болохоор сарынхаа төлөвлесен ажлын дагуу явах хэрэгтэй.

Тавдугаар сар - Ойр дотныхондоо анхаарал тавь
Бүтэлгүйтэж байсан ажил хэрэгт боломжийн санал ирнэ. Тэвчээртэй хүлээвэл үр дүнг нь үзэх болно. Од эрхэс өнөөдөр таныг ажлын идэвхи буурах хандлагатай байгааг сануулж байна. Өмне нь эхлүүлсэн ажил төрөл тань төдийлөн ашиг авчрахгүй л бололтой. Гэр бүл хамаатан садангууддаа анхаарал халамж тавь. Тэднээс хэн нэгэнд нь золгүй явдал учирч мэдэх нь байна. Удирдах албан тушаалтнуудаас зэмлэл хүлээхгүйн тулд ажилдаа хариуц-лагатай ханд, Хэрвээ та гэр бүлийн хүн, найз залуу /охиноо/ буруугаар ойлгож хардаж байсан бол энэ бүх эргэлзээ тээнэгэлзлээ таягдан хаяарай. Хониныхонд хатуу чанга зан чанартай байхыг од гарагс зевлөж байна.

Зургадугаар сар
- Заяаны ханьтайгаа танилцана
Ганц бие хонинуудын хувьд гайхалтай учрал тохиолдоно. Шинэхэн танилцсан хүн чинь заяаны хань чинь болох нь. Мөн зугаа цэнгэл хэтэрхий хөөснөөс болж санхүүгийн хувьд унал-танд орж, нэг хэсэгтээ түүнээсээ гарахгүй нь. Гэхдээ сарын сүүлээр ашигтай ажлын санап хүлээж авна. Найз нөхдийн дунд хагарал гарч, чиний эсрэг явуулга хэн нэг нь хийх юм байна. Биеэ чийрэгжүүлж спортоор хичээллэ. Хол ойр аялж зугаалах, биеийн хүчний ажил хийх, үл хөдлөх хөрөнгө ху-далдан авахад тохиромжтой сар. Аливаа үйл хэрэгт ханцуй шамлан орж, өөрөөр хэлбэл юмнаас хойш суудаггүй учраас та байнга амжилтыг дагуулах болно. Дотор эрхтний хямрапд орж болзошгүй учраас эмчийн зөвлөгөө авахад илүүдэхгүй.

Д
олоодугаар сар - Эрсдэлтэй бизнесээс зайлсхий
Найдвартай хүмүүсийн зөвлөгөө, тусламжаас татгалзах хэрэггүй. Эртний бодсон зүйлээ хэрэгжүүлэх боломж гарч ирнэ. Гэхдээ яаран чухал шийдвэр гаргах хэрэггүй. Эрсдэлтэй бизнест хөл тавихаас зайлсхий. Учир нь санхүүгийн алдагдалд орох болно. Сайн таньдаггүй хүмүүстэй хамаагүй ярихгүй байхыг чухалчил. Болзошгүй хэрүүл маргаан, зөрчилдөөнеөс хол бай. Бусдын өгсөн сануулгыг анхаарах хэрэггүй. Амьдралын эрч хүч буурсны улмаас алжааж ядрах, эрсдэлтэй алхам хийх магадлалтай тул анхаараптай бай. Зохион бүтээх чадвар, уран сэтгэмжээ илрүүл. Янз бүрийн салбарт авъяас чадвараа илрүүл. Үнэхээр та бусдын анхаарлыг, ялангуяа эсрэг хүйсийн хүний анхаарал татаж, гайхшруулах болно.

Наймдугаар сар - Найзуудын зөвлөгөө буруудаж, эрсдэлд орно
Санхүүгийн байдал сайжирч, эхэлсэн ажлаа дуусгах магадлаптай. Сарын эхээр телөвлөгөөгөө дахии хянаж үзэх хэрэгтэй. Түнштэйгээ харьцах харьцаагаа өөрчилнө. Бүтээлч мэргэжлийн эмэгтэй хонинууд авъяас чадвараа илрүүлж, бодсон зүйлээ хэрэгжүүлэх болно. Гэнэтийн мэдээ, шинэ үүрэг хариуцлага, гэр бүлийн аахар шаахар ажил таны хамаг | цаг зав, хүчийг барах болно. Шинэ хүн, тантай таарамжгүй байдаг хүмүүстэй харьцахгүйг хичээ. Гадны нөлөө таагүй үр дүнд хүргэнэ. Зөвхен өөртөе найд, итгэ. Найзуудын өгсөн зөвлөгөө, тусламж, алдаа гарахад хүргэж, дэмий зүйлээо оролдох хэрэг гарч мэднэ. Таны амьдралд нөлөе бүхий ивээн тэтгэгч гарч ирнэ.

Есдүгээр сар - Амьдралынхаа хэв маягийг үндсээр нь өөрчилнө
Аливаа асуудалд ухаантай хандах, үр бүтээлтэй шийдвэр гаргаж, буулт хийхэд бэлэн бай. Өөрийнхөө бодлогогүй үйл-дэлд шүүмжлэлтэй ханд. Түншдээ илүү дутуу шаардлага тавьсны хэрэггүй. Эрэгтэй хонинууд шинэ ажил эхлүүлэх хэ-рэггүй. Цаашдын төлөвлөгөөнд тань саад болж мэднэ. Ху-вийн амьдраш болон хайр дурлапын амьдралд хүндрэл гарна. Гэр бүлд таагүй уур амьсгал бүрдүүлэхгүй байхыг хичээ. Хэ-рүүл маргаанаас зайлсхий. Аливаа харилцаа холбоо тогтоос-ноор ойр тойрныхонтойгоо сөргөлдөхөд хүрнэ. Энэ сард эрүүл мэнд сайжирч, хониныхон эрч хүчээр дүүрэн байна. Эртний танил, удирдах албан тушаалтнаас чухал мэдээ ирнэ. Тэр нь таны амьдралыг орвонгоор нь еөрчилж ч мэднэ.

Аравдугаар сар - Аяллаар явахад тохиромжгүй
Энэ сард ажил дээр чинь муу санаатны атаа жөтөө, гэнэтийн саадаас болж ашигтай, бүтэмжтэй байгаа зүйлд тань саад болох болно. Санхүүгийн байдал муудна. Нөлөө бүхий хүн, төрөл садан, найз нөхдөөсөө тусламж авах бололтой. Зөв бодол гаргах хүсэлгүй байгаа байдал тань даргатайгаа зерчилдөхөд хүргэнэ. Найзуудаасаа зөвлөгөө ав. Гэхдээ тэдний зөвлөгеөнд бүрэн дүүрэн найдах хэрэггүй. Харин эмэгтэй хонинуудыг сонирхолтой уулзалт хүлээж байна. Хуучин харилцаагаа сэргээх, шинэ учрал тохиолдож магадгүй. Харин эрэгтэй хонинууд өр ширээ төлж, шийдээгүй асуудлаа шийдэхийг эрхэмлэ. Сарын сүүлээр шинэ ажлын санал ирвэл боломжтой нөхцлийг үзэхэд хэрэгтэй.

Арваннэгдүгээр сар - Амжилт бүтээл дүүрэн сар
Энэ сар хамгийн хариуцлагатай, эмх цэгцтэй сар байх нь. Тесвийн байгууллагын ажилтнууд албан тушаал ахиж магадгүй. Хэрэггүй бүх зүйлээс татгалз. Сэтгэл санаа туйлын өедрөг байх болно. Гэхдээ аливаа асуудлыг яарч шийдвэл буруу тийшээ эргэж мэднэ. Өдөөн хатгалгад өртөж, хүнд гүтгэгдэн хууртагдаж магадгүй учир сэрэмжтэй бай. Найз нөхдөесөе сэтгэл санааны тусламж авна. Сарын дундуур сэтгэл хөдлөлийн байдал, мэдрэлийн ядаргаанд орж магад. Мен хууч өвчин сэдрэх аюултай. Сэтгэл санаа хямарч амархан уурлаж бухимдана. Хэрүүл маргаанаас хол бай. Дотны хүмүүс тань танаас хайр энхрийлэл хүсэх болно. Жилийн сүүл болж байгаа болохоор санхүүгийн асуудлаа хянахад гэмгүй.

Арванхоёрдугаар сар - Бизнес чинь таны хүсч байсан шиг ашиг авчрахгүй
Амьдралын эрч хүч эрс буурснаас хэт ачаалалд автан ядаргаанд хүрэх бололтой. Эрэгтэй хонинууд шинэ ажил эх-лүүлэх, баримт бичиг боловсруулах, хурдан явахаас түт-гэлзээрэй. Хувь заяаны гэнэтийн еөрчлөлт гарснаар амьд-ралд итгэх итгэлгүй болж мэднэ. Шинэ төлевлөгөе найдлага тань хэрэгжихгүй байж болзошгүй. Бизнес тань таны хүсч байсан ашиг авчрахгүй бололтой. Гэхдээ карьер хөөх, удир-дах албан тушаалтантай санал бодлоо солилцох, төрийн бо-лон төрийн бус байгууллагад хандахад таапамжтай. Илүү ду-туу юм хүсэх, шаардах хэрэггүй. Эмэгтэй хонинуудын хувьд ажилдаа ядарснаас болж уурлаж бухимдаж болзошгүй. Дот-ны хүмүүсийн хэлсэн сургамж сануулгад гомдох хэрэггүй.

No comments:

Post a Comment