Wednesday, December 2, 2009

Jean Paul

Энгийн байхыг хичээгч эгэл биш Jean Paul
1970 оны дөрөвдүгээр сарын 24-ний үүрийн дөрвөн цаг дөчин минутын орчимд бүгд унтаж байхад гэрийн утасны хонх чанга гэгч нь хангинаж утастай хамгийн ойр “байрладаг” Jean хүү нүдээ нухлан уцаарлангуйгаар харилцуураа шүүрэн автал... Энэ л үед түүнд амьдрал зүүд мэт санагджээ.

Харилцуурын цаанаас нэгэн эрхэм “Уучлаарай, өглөөний мэнд. Юун түрүүнд үүр цүүрээр ярьж тав тухыг тань алдагдуулж байгаадаа чин сэтгэлээсээ уучлалт эрье. Намайг Pierre Cardin гэдэг. Өглөө болж хүмүүс сэрэх хүртэл хүлээж чадсангүй. Надад тэвчээр, цаг хоёрын аль алин нь байдаггүй юм л даа. Танайд ирээдүйн алдартай дизайнер Jean Paul Gaultier гэгч байна уу? Миний ярьсан зорилго бол түүнтэй л холбогдох гэсэн юм” гэж нэгэн амьсгаагаар сандчин ярьлаа.

No comments:

Post a Comment