Wednesday, December 2, 2009

гоо сайхан

SPA гэдэг нь монголчилбол рашаан гэсэн утгатай аж. Гэхдээ өнөө үед үүнийг бүтэн биеийн арьс арчилгаа гэх утгаар нь хэрэглэж заншжээ. Үнэндээ рашаан гэдэг нэр Ромын эзэнт гүрний үед гарч ирсэн бөгөөд одоогийн Белги улсын Спа хотын нэртэй холбоотой бөгөөд латин үг болох цацах, норгох гэсэн үгнээс гаралтай гэж эрдэмтэд үздэг байна.

Жижиг худалдааны гудамжинд байдаг халуун усны газраас эхлээд дэлхийн алдартай Кэнуон Ренч халуун рашааны амралт хүртэлх бүх газрыг халуун рашаан гэж ойлгож болно.

Дундад зууны үед төмөр дутагдлын өвчинг төмрийн найрлагатай усаар эмчилдэг байжээ. Энэхүү эмчилгээг 1326 онд төмрийн их мастер Коллин Ли Лөүр газрын гүнд оргилж буй усыг гарган авч анх санаачилсан байна.

16 -р зууны үед Англи болон эртний Ром улсад эмчилгээний зориулалттай усан банн дэлгэрч эхэлжээ. 1571 онд Ульиям Слинсби Ёокшайрт төмрийн эрдэс найрлагатай гүний усны эх үүсвэрийг нээсэн байна. Энэхүү нөөц газарт анхны сувиллын газар бай­гуулж, эмчилгээний зориулалтаар ашиглаж эхлэв. Тухайн үед рашааныг ууж хэрэглэж байсан бол яваандаа рашаанд биеэр орж хэрэглэх болжээ. Энэ нь одоогийн SPA-гийн эх үндэс юм.

Өнөөдөр дэлхийн олон улс оронд SPA хөгжсөн ба Америкад өдөр тутамын хэрэглээ болтлоо хөгжсөн. Эмэгтэйчүүдийн гоо сайхны үндэс болсон арьс, биеийн арчилгаанд SPA санаа тавьдаг.

Тэр ч бүү хэл хумс засалтын салоныг хүртэл халуун рашааны хумс засалтын газар гэж орчин үед нэрлэх болжээ. Учир нь хүмүүс халуун рашаан бие махбодийг эрүүлжүүлэхээс гадна гоо үзэсгэлэнг хадгалж, сэтгэл санааг тайвшруулах увидастай хэмээн үзэж, тийм газарт байнга очихыг эрмэлзэх болжээ. Энэ хүсэл эрмэлзлэлийг ашиглан, үйлчилгээний газрууд ийм менежмент хийх болсон байна. Манайд ч ийм үйлчилгээ үзүүлдэг олон арван газрууд бий болоод байгаа билээ

No comments:

Post a Comment