Wednesday, December 23, 2009

Ажил дээрээ найзтай байхын сайн, муу тал

Хамт ажилладаг найзтай байна гэдэг янз бүрийн л үр дагавартай байж болно. Сонголтыг та л хийнэ шүү дээ.


Сайн тал.
  • Ажлын ачааллыг хамт даван туулна гэдэг сайхан. Өдөр тутмын ажил төдийгүй баяр ёслол, уулзалт үдэшлэгийг хамтдаа өнгөрөөх нь мэдээж хөгжилтэй.
  • Найзтайгаа санаа бодлоо хуваалцаж болно. Хөндлөнгийн хүний дүгнэлт, зөвлөгөө танд хамгаас чухал.
  • Дарга хэнд сайн, хэнтэй явдаг гэх мэтийн хов жив, хөнгөн яриаг хуваалцах найзтай байна гэдэг зугаатай.
Муу тал.
  • Ажилдаа дарагдаад байхад оффисын найз дэмий ярих гэж орж ирдэг. Харилцан найр тавиагүй бол гомддог.
  • Хамтран гаргасан шинэ санааг итгэлтэйгээр өөрийн болгодог. Энэ талаар хурал зөвлөгөөн дээр ярьж, өөрийгөө мандуулах гэж зүтгэвэл битгий гайхаарай.
  • Албан тушаал ахих, ашигтай орон тооны тухай найз чинь түрүүлж мэдчихээд хэлэхгүй байх нь тохиолдлын бус асуудал.
  • Зан чанарын чинь сул тал хувийн амьдралын таагүй явдлыг хүртэл удирлдлага чинь мэдчихсэн үү гайхах хэрэггүй

No comments:

Post a Comment