Wednesday, December 23, 2009

Итгэлээ бий болго (9 дахь долоо хоног)

Сайн байна уу эрхэм найз минь. Шинэ долоо хоногын мэнд хүргэе. Долоо хоногын эхний өдөр бүрт тэр долоо хоногтоо эрч хүчээр дүүрэн байх урмын үгсийг захидал болгон тань явуулж байгаа билээ.

Ялагдлыг урьдчилан мэдэх шиг хөөрхийлөлтэй зүйл үгүй Чөтгөрийг ирнэ хэмээн хүлээх шиг ухаангүй зүйл үгүй-Сэнэка

1988 онд Кентаккигийн Биеийн Тэмирын Нийгэмлэгийн Их сургуулийг ид бужигнаж байх үед Удирдах зөвлөлийн гишүүнээр нь томилогдсон юм. Бүх америкийн сагсан бөмбөгийн багуудаас хамгийн өндөр амжилттайд тооцогддог энэ сургуульд, тоглогчиддоо бэлэн мөнгө олгодог, хичээл сонголт, сургалтад залилан гарсан шалтгаанаар Үндэсний Биеийн Тамирын нийгэмлэгээс шалгалт ирсэн юм.
Энэ шалгалт бараг жилийн турш үргэлжилсэн ба миний бие энэхүү шалгалтын шуурхай хуралдаануудад оролцож байлаа. Энэхүү хуралдаанууд хэвлэлийнхний хувьд хаалттай байсан ба энэ бүх үеийн туршид би соиин хэвлэлүүдийг өмнөхөөсөө илүү их уншиж байлаа. Тэр сонинуудыг уншиж байхад шалгалтын дүнгийн талаар үргэлж ташаа мэдээлж байлаа. Тэр жил би бодит байдал ба мэдээллийн хэрэгслээс авсан мэдээллүүдээ харьцуулж өмнө нь өөрийгөө хэвлэлийн мэдээллүүдэд хичнээн их итгэдэг байснаа ойлгосон ба надад том сургууль болсон юм.
Өнөөдөр ч, шинэ зуунд ч, хангалттай аюул занап, сорилт хүлээж байгаа гэдэг нь эргэлзээгүй юм. Бизнес болон амьдралын хурдац шинэ шинэ боломжийг олгодог ч гэсэн тэр нь биднийг унагах бас нэгэн хүчин зүйл болдог. Унах газар хол байгаа ч унагах эрсдэл их байна.
Түүхийн баримтуудаас харахад томоохон зүтгэл, хүчин чармайлтууд итгэлээс эхэлсэн байдаг. Энэ долоо хоногт та итгэл найдлагаа эрч хүч авах эх сурвалж болгон ашигла.

No comments:

Post a Comment