Monday, November 30, 2009

Зөв харилцаа бол маш чухал

Эрчүүд эцэг эхээ муулуулахыг тэвчдэггүй



Гэрлэсэн ч бай, гэрлээгүй ч бай аливаа хосуудыг салахад ихэвчлэн эрчүүдэд л хамаг бурууг нь тохож, амтай бүхэн л хүүхнийг нь өмөөрч, хархүүг нь газар дор ортол нь муулж байж санаа амардаг.


Тэгвэл найз залуу, нөхөр сүүдрээ салах шалтгааныг охид, бүсгүйчүүд та нар тавьдаг юм биш биз? Доорх таван тохиолдол байнга давтагдаж, улиг болсон үед эр хүний тэвчээр барагдаж эмэгтэй хүнээс аль болох хол байхыг эрмэлздэг байна.
1. Хэрэв чи нулимсаараа эр хүнийг дийлнэ гэж боддог бол эхэн үедээ чамайг өрөвдөж, үгэнд чинь орох боловч яваандаа “буруугаа” ухамсарлан аль болох чамайг зовоохгүйг хичээж өөрөө хөндийрөх болно

2. Хичнээн найз нөхөд байсан ч бусад эрчүүдтэй сээтэгнэн, өөрийг нь үл тоох маягаар хандвал нэг бус нэлээд хэдэн удаа тэвчсэний эцэст яваад л өгнө.

3. Эцэг эхтэй нь хэл амаа ололцохгүй, амьдралынх нь хэв маягыг хүлээн зөвшөөрөхгүй, муулж ад үзэхийг эрчүүд тэвчдэггүй.

4. Анх чамайг хараад дурлаж байсан тэр үеийнхээс нь чи эрс өөрчлөгдөж дэндүү буддаг болох, үсээ тайруулах, хэт таргалах, зан ааш чинь хувирч өөрт нь өөрөөр хандаад ирэх гэх мэт тохиолдолд ил хэлээд байхгүй ч далдуур нэг юм бодож л яваа.

5. Өөрөө хоолны дэглэм барьж, турах дасгал хийнэ гэдэг чинь хажуудахаа бас сойгоод бай гэсэн үг биш юм. “Эр хүнийг ходоодоор нь татдаг”-гэсэн үгийг хэзээ ч мартах хэрэггүй!

No comments:

Post a Comment