Monday, November 30, 2009

зөвөлгөө

Усыг нь уувал ёсыг нь дагана


Энэ дугаартаа их, дээд сургуульд очоод хичээлээс гадуур хийх шаардлагатай болдог олон нийтийн ажлууд болон их, дээд сургуулиудын элсэлт, хичээлийн улирлын системийн талаар товч мэдээлэл бэлтгэлээ. Бараг бүх их, дээд сургуулиуд дэргэдээ гадаад оюутны асуудал эрхэлсэн төв буюу нэгжтэй байдаг билээ. Энэ нь таныг Монголоос явахаас өмнө таньтай нэлээд нягт ажиллаж, өөрийн сургуулийн оюутан байж чадах эсэх, тохирох эсэхийн талаар шийдвэр гаргахад нь тусалдаг, мөн материалаа хэрхэн бүрдүүлэх, явахаасаа өмнө юуг анхаарах, сургуульдаа очингуут хэнд хандах, олон нийтийн ямар ажлуудад оролцох гээд л гадаад бөгөөд шинэ оюутанд хэрэг болох бүхий л зөвөлгөөг өгч, чиглүүлдэг нэгж хэсэг юм. Та эдгээр олон нийтийн ажлуудад идэвхтэй оролцох чадвартай, туршлагатай байвал таныг тухайн сургуульд элсэхэд чухал нөлөө үзүүлнэ. Бид өмнөх дугааруудад дурьдсанчлан гадны сургуулиуд “ганц дайчин”-г биш, харин “нийгмийн бүтээгдэхүүн”-ийг буюу бусадтай хамтран ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай, амьдарч байгаа нийгмийнхээ төлөө санаа тавьж, оролцож чаддаг тийм хүнийг авах сонирхолтой байдаг. Иймээс та явахаасаа өмнө эдгээр ажлуудыг хийх туршлагатай юу, чадвартай юу гэдгээ нэг тодорхойлоорой. Хэрэв та эдгээртэй төстэй олон нийтийн ажлуудад оролцож байсан бол энэ нь танд маш том “оноо” болно.

No comments:

Post a Comment