Monday, October 19, 2009

Япон улсын тухай үндэсийн мэдээлэл



Япон улс бол ардчилсан улс юм. 1947 онд батлагдсан тус улсын Үндсэн Xууль нь дараахи гурван зарчим дээр тулгуурладаг: ард түмний тусгаар тогтнол, хүний эрх болон энх тайвныг хамгаалах гэсэн зарчмууд юм.
Япончууд 20 нас хүрч байж сонгуульд оролцох эрхтэй болдог. Японы парламент нь хоёр танхимаас бүрддэг: Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөлийн танхим. Ерөнхий сайдаа сонгохдоо Америк эсвэл Франц шиг шууд сонгодоггүй. Японы засгийн газар нь Британи болон Канад шиг парламентийн танхимийн системтэй. Энэ нь парламентийн гишүүд нь дотроосоо өөрсдөө ерөнхий сайдаа сонгодог гэсэн үг ба сонгогдсон ерөнхий сайд нь өөрийн багийг бүрдүүлж улс орноо удирддаг.
Засгийн газар нь хууль тогтоох , гүйцэтгэx, шүүх гэсэн гурван танхимд хуваагддаг. Танхим тус бүр бие даасан ба бусад хоёр танхимаа хянаж байдаг. Ингэх нь аль нэг танхимд эрх мэдэл хэт төвлөрөхөөс сэргийлж хүмүүсийн эрх чөлөөг хамгаалдаг.
Японы Эзэн хаан бол улс орон болон ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг юм. Хэдий тийм боловч Эзэн хаан нь засгийн газрын үйл ажиллагаанд оролцдоггүй. Бүс нутгуудын засаг захиргааны даргууд орон нутгийн сонгуулиар сонгогддог.

No comments:

Post a Comment