Monday, October 19, 2009

Гахайн ханиадны вакцин аюулгүй юу?


Гахайн ханиадны вакцины эхний ээлж Америкт хийгдэж эхлэж байгаа энэ үед эцэг эхчүүдийн 3-ны 1 нь хүүхдүүддээ вакцинжуулахаас татгалзаж байгаа талаар Associated Press мэдээлсэн байна. Учир нь зарим эцэг эхчүүд шинэ вакцинаас болж гарах муу үр дагавараас сэргийлэх үүднээс мөн түүнчлэн гахайн ханиад нь бусад улирлын чанартай ханиаднаас нэг их ялгараад байхаар хүний эрүүл мэндэд сүртэй нөөлөхгүй хэмээн үзэж байгаа аж.
5 настай
Emmett хүүгийн ээж Jackie Shea-Вакцин шинэ бас хангалттай судлагдаж амжаагүй гээд ”Энэ эхний ээлжийн вакцинд хүүгээ хамруулахгүй дараа нь гарах үр дүнг мэдэхгүй болохоор хийлгэхгүй” хэмээжээ.
AP-н судалгаагаар эцэг эхчүүдийн 38 хувь нь хүүхдүүдээ сургууль дээр нь вакцин хийлгэхээс татгалзсан гэсэн мэдээ байна. Тэдний гол айдас нь улсын хэмжээгээр гахайн томууг тахлын хэмжээнд хүргэх вий гэсэндээ вакцины муу үр дагаврыг сайн шинжлээгүй нь хүмүүсийг туршилтын журмаар тарьж дараа нь муу нөлөөг нь харах гэж байна тиймээс энэ бол эрсдэлтэй алхам болно хэмээн үзсэн байна.

Харин энэ талаар Лхагва гаригт Эрүүл мэндийн үйлчилгээний ажилтан Kathleen Sebelius –Бид уг вакциныг аюулгүй баталгаажсан гэдгийг батлаж байна хэмээн мэдэгджээ.
10-р сарын 1-5-ны байдлаар судалгаанд хамрагдагсдын 72 хувь нь вакцинжуулалтын дараа гарах үр дагавраас санаа зовж байгаа гэсэн ч тэдний талаас илүү нь хүүхдүүдээ вакцинд хамруулж өвчнөөс урьдчилан сэргийлүүлнэ гэсэн байна.
Сургуулийн хүүхдүүд бол өвчин хамгийн их тараагч бүлэгт багтах бөгөөд хэрвээ вакцинд хангалттай хэмжээгээр хамрагдаж чадахгүй бол өвчний тархах хүрээ төдий чинээгээр ихсэх нь ойлгомжтой юм.
“Гахайн ханиад бол зүгээр л ханиад. Тиймээс үүнд тийм ч их ач холбогдол өгөхгүй. Харин хийлгэснийх нь дараах муу үр нөлөөнөөс айж байна”хэмээн 8 болон 3 настай 2 хүүхдүүдээ вакцинд хамруулахаас татгалзсан ээж
Julie Uehlein хэлсэн байна.
1976 онд гахайн ханиадны эсрэг вакцинжуулалтын аян явагдаж үүнд нь 40 сая Америкчууд хамрагдсан байна. Гэвч байдал буруугаар эргэж
зарим хүмүүст Guillain-Barre гэх синдром илэрч байжээ. Эмнэлгийнхэн юунаас болоод ийм байдал үүссэнийг тогтоож чадаагүй бөгөөд маш олон хүмүүс эрүүл мэндээрээ хохироод үлдсэн шиг зүйл болох вий хэмээн тэрээр сэрэмжилж байгаа гэжээ.
Эрүүл мэндийн ажилчид эцэг эхчүүдэд хандан вакцинд итгэлтэй байхыг зөвлөлөө. Өвчний хүрээ томрохоос өмнө уг аюулт өвчний тархалтыг бууруулах нь хамгийн зөв зүйтэй алхам бөгөөд хүүхдүүдээ вакцинд хамруулснаар өвчинд өртчих вий хэмээн айлтгүй болно гэдгийг сануулжээ.

No comments:

Post a Comment