Wednesday, May 19, 2010

Үнэртэй усныхаа үнэрийг яаж удаан хадгалах вэ?

Үнэртэй ус дотроо олон төрөл байдаг. Олон төрөл байдаг нь тэдний найрландаа агуулах анхилуун үнэрээс ихээхэн шалтгаалдаг байна. Үндсэн дөрвөн төрлийн үнэртэн байдаг гэж болно.

1. Perfume extract- 15-40%-ын анхилуун үнэр
2. Eau de Parfum, Parfum de Toilette- 10-20% -ын анхилуун үнэр
3. Eau de Toilette- 5-15% -ын анхилуун үнэр
4. Eau de Cologne- 3-8% -ын анхилуун үнэр
5. Splash and After shave буюу сахал хуссаны дараа түрхэх-1-3% -ын анхилуун үнэрийг тус тус агуулсан байдаг байна.
Анхилуун үнэрийг их агуулсан үнэртэнгүүд үнэрээ илүү удаан хадгалдаг ба үүнтэй холбогдоод үнэ нь өндөр болдог.
Тэгэхээр 1-рт таны үнэртэй усны үнэрээ хадгалах чадвар нь юуны түрүүн таны сонгосон үнэртэй уснаас шалтгаалах нь.
Тэгвэл үнэртэй усыг хэрэглэх соёл заншил гэж байдаг ба үүнийг дагаж мөрдсөнөөр та мөн үнэртэй усныхаа үнэр хадгалах чадварыг нь дээшлүүлж болно.

Тэгвэл хэрхэн үнэрийг нь удаан хадгалах вэ?
1. Зарим үнэртэй уснууд тухайн үнэрийг нь агуулсан биеийн тостой байдаг. Тухайн тосыг нь түрхсэний дараа үнэртэй усыг түрхэх үед үнэрээ сайн хадгалдаг ба та тосыг хацар, гарандаа түрхэх нь илүү сайн үнэртэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
2. Үнэртэй усаа хувцасныхаа дотор талд түрхэх нь үнэрийг удаан хадгалах ба таныг хөдлөх бүрд үнэр нь үнэртэж байх болно.
3. Та усаа биеийнхээ зөв хэсгүүдэд түрхэх нь чухал. Биеийнхээ цусны даралт их газруудад буюу судастай ойр газруудад усаа түрхэх ёстой. Яагаад гэвэл цус гүйх болгонд дулаан бий болж байдаг учраас үнэртэн илүү сайн үнэртэж эхэлдэг байна. Ийм газруудад чихний ар хэсэг, хүзүү, хөхний дунд хэсэг, бугуй, тохойны нугалаас хэсэг, өвдөгний ар тал, шагай зэрэг хэсгүүд багтана. Тэгэхээр та эдгээр газруудад усаа түрхэх юм бол илүү сайн үнэртэх болно.
4. Үнэртэй ус хуурай биен дээр тогтох нь маш муу байдаг учир усанд орсныхоо дараахан буюу биеэ чийгтэй байхад нь түрхэх аваас үнэртэй ус тань биенд тань сайн шингэх болно.
5. Мөн та үнэртэй усаа зөв хадгалах нь үнэртэй усныхаа чанар, үнэрийг хадгалах чухал хүчин зүйл болно. 1-рт үнэртэй усныхaa хугацааг харax хэрэгтэй. 2-рт нарнаас хол, аль болох хүйтэн сэрүүн газарт хадгалах хэрэгтэй. Хөргөгчин дотроо ч хадгалж болно.
6. Үсэндээ усаа түрхэж болно. Үс арьснаас илүү үнэрийг удаан хадгалдаг.
7. Та үнэртэй усаа түрхэхдээ савыг нь өөрөөсөө 20 см зайнаас түрхэх хэрэгтэй. Ингэх нь үнэртэй усыг илүү их талбайд хүргэдэг байна.

Танд сануулж хэлэхэд:
-Тослог бодис ихтэй усыг хувцсандаа шууд түрхвэл толбо үлдэнэ
-Үнэртэй усыг биендээ түрхсэн үедээ наранд удаан байвал улаан толбо үлдэх аюултай
-Дасгал хийж хөлс гарсан үедээ үнэртэй ус түрхвэл сайхан биш харин ч бүүр үнэртэй ус хөлстэй
исэлдэж эвгүй үнэр үнэртдэг.

Оройн 19 цагаас хойш бүү хоолло

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, нүүрний өнгө царай зүс идэж буй хоолны хүнсний найрлагаас ихээхэн шалтгаалдаг тул өдөр тутмын амьдралдаа дараах зуршлыг бий болгохыг хичээгээрэй.

-Тогтсон цагт ойр ойрхон хоолло!
-Завсар хооронд нь юм бүү ид!
-Чихэр, гурилан боовноос зайлсхий.
-Амгалан тайван байдал чухал.
-Хоол идэх үедээ уурлаж болохгүй.
-Ном бүү унш, утсаар бүү ярь!
-Хоол идэх үеэр сэтгэл өөдрөг бай!
-Дуу чимээгүй байдалд хоолло.
-Хоолоо хурдан бүү ид!
-Хэрэв удаан зажилж идвэл бага хоолонд цадах болно.
-Улирлын байдалд тохируулан лууван, байцаа, өнгөт байцаа, яншуйн чанасан ханд уу.
-Эдгээр ургамлууд нь нүүрний арьсанд гойд сайнаар нөлөөлдөг.
-Бүх зүйл хэм хэмжээтэй байдгийн адил хоол идэхэд ч хэмжээ хэрэгтэй.
-Эрүүл хүн бол хоол хүнсэндээ энэ тэр гэж ялгалгүй бүх төрлийн зүйлийг оруулсан, хоол чинь амт чанартай, олон төрөл байх ёстой.
-Хүн өдөрт дөрвөн удаа хооллох нь тохиромжтой.
-Оройн 19 цагаас хойш бүү хоолло.
-Унтахын өмнө юм идэж болохгүй. Ялангуяа гурилан идэх юм бүү ид.

Таныг турах хүсэлд саад болдог зургаан гох дэгээ

Хоолоо сойгоод байхад таргалаад байх юм, гэж гомдоллодог бүсгүйчүүд бий. Тэгвэл та хоолны завсар зайнд ч юм уу идэж буй хүнсэндээ анхаарал тавьдаг уу? Шалихгүй мэт санагдах хүнсний зарим төрөл, дадаж хэвшсэн зан зуршил чинь хүссэндээ хүрэхэд тань саад болж байхыг үгүйсгэхгүй. Үүнд:

Нэг. Шоколадтай чихэр, боов
Хоол хүлээж байх зуураа ам руугаа ганц нэгийг хийчихдэг үү? Амт нь дэндүү гоё болохоор дахиад нэгийг... Гэтэл нэг маань /ганц ширхэг нь/ 230 ккал юм байна. Энэ их калорийг "шатаах"-ын тулд 1-2 цаг орчим гэрийн ажил хийх шаардлагатай болдог гэнэ. Уг нь тэгж өөрийгөө хүндрүүлэх хэрэггүй мэт.

Хоёр. Max, баяслагтай зайдас, гамбургер
Түргэн хоолны нэгэн төрөл. Хоол хийхээс залхуурахдаа ганц бие хүмүүс, залуу гэр бүлийн авч хэрэглэх дуртай хүнс гэж Америкийн хоол зүйчид томъёолсон байдаг. Гэтэл гэм хоргүй мэт энэ зууш 770 ккал гээд бодчих. Хэрэв та долоо хоногт 2-3 удаа ийм хоол /пицца ч мөн адил/ иддэг бол турах тухай мартсан нь дээр.

Гурав. Мөхөөлдөс
Зуны халуунд мөхөөлдөс шиг хэрэгтэй хүнс ховорхон. Тэгээд ч арааны шүлс асгарам мөхөөлдөс төрөл бүрээрээ байна. Дуртайгаа сонго. Гэвч бяцхан мөсөн хоол 270 ккал гэдгийг мартуузай. Тиймээс хэрэглээндээ хяналт тавихаас өөр аргагүй.

Дөрөв. Төрөл бүрийн ундаа, кола
Эдгээрийг тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд муу гэдгийг бид мэднэ. Гэтэл ийм төрлийн ундаа ойр ойрхон давтамжтай уувал таргалуулдаг айна. Турахад шингэн зүйл тустай ч үүнд ус, өтгөн бус цай, жимсний цэвэр шүүс зэрэг орно.

Тав. Боов, боорцог, амтат бялуу
Хоол болох зуур түр зуур боов боорцог үмхчихдэг зуршил бидэнд бий. Хэрэв та турах зорилготой бол үүнээс татгалз. Өлсөөд хэцүү байвал зүсэм хар, бор талх идсэн нь хавьгүй дээр. Учир нь боов боорцог нь амтат бялууны адил илчлэг ихтэй хүнс гэдгийг санууштай /550 ккал/. Энэ нь нэг цаг гучин минут бүжиглэх энергитэй тэнцэнэ.

Зургаа. Телевиз үзэхдээ юм идэх
Мэдээж та телевизийг ажил тарсны дараа орой, тав тухтай үздэг биз ээ. Сонирхолтой нэвтрүүлэг, кино үзэж байх үед өөрийн эрхгүй элдэв төрлийн чипс, самар, шарсан төмс зэргийг идчихдэг. Гэтэл цаг аль хэдийн оройн 20, 21-н цагийг давчихсан байдаг. Нөгөө 19 цагаас хойш юм идэхгүй гэдэг ч өнгөрөө. Хэрэв та иймэрхүү байдлаар хоолны дэглэм барьдаг бол хэзээ ч турахгүй.

Тамхи татдаг эмэгтэй хүн амархан хөгширдөг

Тамхины утаа нь эмэгтэй хүний гоо сайхны гол дайсан гэдгийг та хэнээр ч хэлүүлтгүй мэдэх биз. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьсны өнгө нь үхмэл, маш жижигхэн үрчлээсүүдтэй байдаг.

Тамхи татдаг эмэгтэй хүний нүүрэнд нь батга, элдэв төрлийн үрэвсэл гарамтгай байдаг. Мөн эрт хөгшрөлтийн явц ч маш тодорхой ажиглагддаг.
Хэрэв эмэгтэй хүн тамхиа хаяж чадвал бие организм нь түргэн сэргэж, залуужих хандлага эрчимтэй явагддаг болохыг эмч мэргэжилтнүүд тогтоосон байна.

Гэхдээ тамхинаас шууд гарах үед л дээрх үйлчлэл явагддаг гэнэ. Түүнээс биш бага багаар татаж байгаад аажимдаа хаях нь залуужих үйлчилгээ маш удаан бараг үгүйтэй адилхан байдаг гэнэ.

Хумсаа байнга будах нь муу үр дагавартай

Нэг. Маникюр буюу хумс засалтыг сайн гэрэлтүүлсэн орчинд хийнэ. Будахын өмнө хуучин лакны үлдэгдлийг арилга.

Хоёр. Хуурайны тусламжтай хумсыг зуйван хэлбэртэй болго. Тал бүрээс нь хуурайд. Гэхдээ энэ нь нэг чиглэлд, төв рүү чиглэсэн байхад анхаар, Ингэж хуурайдах нь хумс салаалахаас сэргийлдэг.

Гурав. Хумсаа жигд, гялалзсан болгохын тулд тусгай өнгөлөгч хуурайгаар бага зэрэг зүлгэнэ.

Дөрөв. Гар болон хумсандаа тос түрхээд иллэг хий. Энэ нь цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Тосны үлдэгдлийг сальфеткаар арчиж ав.

Тав. Чигчий хуруунаас эхэлж лакийг түрхэнэ. Хумсны төвийн дагуу үндсээс нь үзүүр хүртэл өргөн зурвас тавьж түрх. Дараа нь хумсны захыг будна. Лакны үлдэгдлийг тусгай бийрээр авна. Эхний давхаргыг хатсаны дараа хоёрдахийг нэмж тавина /хэрэв өнгийг илүү тодотгохыг хүсвэл/.

Зургаа. Хамгийн эцэст дахин нэг будаж болно. Маш хөнгөхөн хэлбэрээр. Ер нь лакийг гурваас илүү давхарлаж болохгүй. Хумсанд зориулсан тусгай дээд түрхлэг гэж бий. Чанар сайтай ийм түрхлэг нь хумсанд толигор байдал үүсгэж, маникюрын хугацааг найм хоног хүртэл уртасгадаг.

Долоо. Хумсны лак бэхжүүлэх энгийн арга бий. Лакийг сайтар хатаасны дараа цэв хүйтэн усанд дүрнэ.

Найм. Тогтмол хумсаа буддаг эмэгтэйчүүд гараа үе үехэн амрааж байх хэрэгтэй. Лак тавьсаар байгаад хумсны өөрийн нь өнгө үхэх нь бий.

Ухаалаг мэдлэг боловсролтой, зан харьцаа сайтай эмэгтэйг хүмүүс илүү үнэлдэг

-Бүсгүй таныг хэн ч тоохгүй байна уу?
-Та бусдад таалагдахгүй байгаа юм биш биз?
-Таны гаргасан амжилт үнэлэгдэхгүй байна уу?
-Таныг албан тушаал дэвшүүлэхгүй байна уу?
-Та бусадтай харьцахдаа алдаа гаргаад байна уу?
Тэгвэл доорх нийтлэлийг уншаад үзээрэй!

Эмэгтэй хүн өөрийн гэсэн имижийг бий болгож чадвал төсөөлж байснаасаа ч илүү амжилтaнд хүрэх магадлалтай
-Юуны өмнө та бусдын зөвлөгөөг сонсох биш, харин ч өөрөө бусдад зөвлөдөг байх хэрэгтэй.
-Энэ имиж бол ажлын амжилт гаргах, тушаал дэвшихэд танд тусална.
-Энэ имиж нь ажилдаа дур сонирхолтой, шулуун шударга зантай бүсгүйчүүдэд зохимжтой имиж юм.
-Хэрэв эмэгтэй хүн өөрийн имижийг өөртөө бий болгож чадвал төсөөлж байгаагаасаа ч илүү амжилтанд хүрэх боломжтойг анхаарах хэрэгтэй.

Эмэгтэй xүн имижээ хэрхэн яаж бүрдүүлэх вэ?
-Юуны өмнө ажил дээрээ цагийг сул дэмий өнгөрөөх хэрэггүй.
-Өдөр өдрөөр өөрийнхөө ажлын үр дүнг тооцдог байх хэрэгтэй.
-Болж өгвөл байнга л бусдаас ялгарахыг хичээ.
-Ингэхийн тулд бусадтай ажил хэрэгч байдлаар харьц.
-Бусадтай харьцахдаа бие биеэ хүндэтгэж буй уур амьсгалыг заавал бий болгоорой.

Та харилцагч нартаа:
-Үрчгэр хувцастай,
-Хоосон чамирхсан дүртэй,
-Нүүрэндээ будаг шунхгүйгээр,
-Мартамхай будлиу төрхтэй,
-Маанагдуу донгио царайтай харагдахгүй байх хэрэгтэй.
Мөн бусдын санаанд огт орохгүй цаг үед та ажилдаа нэвтрүүлэх шинэ санаа хайвал амжилт олж болох юм.

Бусдаас илүү ухаалаг, мэдлэг боловсролтой, эмэгтэйг хүмүүс үнэлдгийг ямагт санаж яраарай
Эмэгтэй хүн албан тушаал дэвшинэ, гаргасан амжилтаа үнэлүүлнэ гэдэг бол ердийн нэг байж л байдаг үзэгдэл биш гэдгийг юуны түрүүнд мэдэж ав.
-Амжилт гаргаж, албан тушаал дэвшихийн тулд эмэгтэй хүн өөрөө тэмцэгч байх ёстой.
-Гэхдээ зөвхөн өөртэйгээ л тэмцэх ёстой шүү.
Өөрөөр хэлбэл имижээ бүрдүүлж амжилт гаргахын тулд дараах хэд хэдэн зорилгыг өмнөө тавих хэрэгтэй.
-Тушаал дэвшиж, амжилт гаргая гэж хүсэж байгаа бол ажил дээрээ хэт найзархаг зан гаргадгаа боль.
-Эрч хүч, чадал чансаа, оюун ухаан гээд бүхий л боломжоо өмнөө тавьсан зорилгодоо чиглүүл.
-Дээр дурдсан зүйлүүдийг мөрдөөд өөрийн зуршил болго.
-Ингэж чадвал та яваа яваандаа өөрийгөө жолоодож ажил хэрэгч эмэгтэй болж чадна гэсэн үг.

Хүмүүс харьцааны соёлтой, зан сайтай эмэгтэйг л илүү үнэлж хүндэлдэг
-Хүмүүс танаас огтхон ч зай барихгүй байх ёстойг сайн анхаар.
-Тийм орчинг өөртөө бүрдүүлэхийн төлөө илүү хичээх хэрэгтэй.
-Бүх хүнд тухайн цаг үед нь тохирсон аятайхан үг хэлэхийг оролдож бай.
-Ингэж сайхан сэтгэгдэл, урам хоёрыг бэлэглэж сурвал та өөрөө сэтгэл татам байх болно.
-Ямар ч нөхцөлд хүмүүсийг гадаад төрх, байгаа байр байдал, албан тушаал, эд хөрөнгөөр нь хооронд нь ялгалгүй харьцаарай.
-Ямар ч тохиолдолд өөртэйгээ уулзсан хүн бүхэнтэй эелдэг байдлаар харьцахаа мартаж болохгүй.
-Үүнээс гадна бүсгүй та мэдлэг чадвараараа бусдаас дутуугүй байх ёстойг анхаар. -Ямарч хүн илүү ухаалаг, мэдлэг боловсролтой, найрсаг харьцаатай хүнийг илүүтэй үнэлдгийг санаж ав.
-Та өөрийнхөө гаднах төрх байдлаараа өөрийн гэсэн өнгө төрхөө илтгэж сурсан байх хэрэгтэй.
-Шуудхан хэлэхэд таныг хаанаас нь ч харсан өв тэгш байх ёстой шүү.
-Гадаад үзэмж, сайхан харьцааны урлаг, уг ярианы боловсон байдал хамгийн чухал шүү.
-Олж авсан өргөн хэмжээний мэдлэг, мэргэшсэн мэргэжил чинь таныг ямар ч алт эрдэнэсээс илүү сэтгэл татам сайхан болгоно гэдгийг мартаж болохгүй.
-Таны амнаас цагаа олоогүй үг хэзээ ч унаж болохгүй.
-Хэдийгээр бага анзаарагдаж байвч, хэт энгийн байдлаар бусдад харагдахгүй байх нь чухал.

Ухаалаг мөртлөө гэнэн төрх байдал ямар ч эмэгтэй хүнд зохидог
Хэдийгээр амьдрал дээр тийм ч олон биш байдаг ч эмэгтэй хүн бүрийн бусдаас ялгарах нэг онцлог зүйл бол сексуальны байдал юм.
-Эмэгтэй хүн ийм дүр төрхөөр имижээ бүрдүүлэхэд муугүй байдаг.
-Хэн ч тоодоггүй уйтгартай нэгэн мэтээр төсөөлөгддөг бэйснаас танил эрчүүд чинь ч гэсэн сексуальны имижээр чинь хүлээж авдаг бол амьдрал илүү сонирхолтой байх болно.
-Хэрэв та сексуальны имиж бүрдүүлэх гэж байгаа бол таны гаднах дүр төрх үүнд маш их хамаатай шүү.
-Хэрэв сексуалыны харагдахыг хүсэж байгаа бол юуны өмнө та ухаалаг мөртлөө гэнэн, бас хөнгөмсөг эмэгтэйн дүрийг өөртөө бий болгох хэрэгтэй.
-Хамгийн гол нь энэ бүхэн таны бусдад зориулж бэлдсэн жүжиг байж болохгүй гэдгийг санаж яваарай.
-Хүүхэд шиг гэмээр гэнэн томоогүй төрх, бас бяцхан ухаалаг байдал, чадварлаг үйлдэл хийх зэрэг нь ямарч хүнд таалагдах нь гарцаагүй.
-Үг яриа чинь хүртэл энгийн атлаа сонирхолтой, харьцаж буй хүмүүсийнхээ эвийг олоод өөртөө татчихдэг байх нь зөв шүү.
-Та тэрэнд энэнд гэж ялгалгүй хэнд ч сексуальны харагдаж болно.
-Хамгийн гол нь сексуальны харагдсан шигээ шууд л эргүүлж хоргоох юмсан гэсэн хүслийг эрчүүдэд төрүүлэлгүй биеэ авч явах ёстой шүү.
-Ямар ч эмэгтэй хүн эрчүүдийн хувьд хэзээ ч хүрч чадахгүй тэнгэрт гялалзах од нь байх ёстой.
-Гэхдээ гялалзан анивчих од заримдаа газарт бууж ирдэг юм байна гэсэн сэтгэгдлийг эрчүүдэд төрүүлэхэд илүүдэхгүй шүү.
-За ингээд туршаад үз дээ.

Чөлөөт хувцас эмэгтэй хүний галбирыг эвддэг

Сүүлийн үед охид хүүхнүүд халхгар өмд, шорт, хэлхгэр цамц зэрэг чөлөөт хувцсыг өмсөх дуртай болжээ. Энэ нь нэг талаар биед амар, хөдлөхөд чөлөөтэй мэт боловч хүний биед сөрөг нөлөөтэй гэнэ. Тухайлбал чөлөөт хувцас байнга өмсдөг эмэгтэй хүний биеийн галбирыг алдагдуулж гадаад байдлаараа эрчүүдтэй адилхан болгодог байна. Уг нь эмэгтэй хүн гэдэг хээнцэр дэгжин байх ёстой. Бас гоолиг турьхан бие хаатай байх ёстой. Гэтэл хувцаслалтаасаа болоод галбираа эвдэж эр хүн шиг харагдана гэдэг хайран биш үү?

Мини юбка хамгийн зөв хувцас гэнэ. Мини юбка өмсөх нь хүүхнүүдийг ажил хэрэгч харагдуулахаас гадна биеийн хэлбэр галбирыг нь засч алхаа гишгээ нь цэгцтэй, уян налархай болгодог ажээ. Мөн мини юбка нь тураах үйлчилгээтэйгээс гадна эрчүүдийн нүдэнд эелдэг зөөлөн хээнцэр дэгжин харагдуулдаг гэнэ.

Гуйланчлал ба ухаалаг эмэгтэй

Хямрал, гачигдал, хомсдол яриад байхаар хүний маргаашдаа итгэх итгэл өөрийн эрхгүй алдарч, ирээдүй нь улам баргар төсөөлөгдөнө. Гэхдээ хямгадаж байгаа нь тэр гээд гуйланчлалын байдалд аж төрөх хэрэггүй. Гэхдээ ухаалаг хэмнэлт байж болно. Энэ хоёрын хоорондох алтан дундажийг л олох хэрэгтэй. Үүнийг схемээр гаргаж үзүүлье!

Байж болох хувилбар
- Хямдхан үсчинд орох эсвэл үсээ ургуулах,
- Гэрийн нөхцөлд үсээ будах, хумсаа ургуулах,
- Гоо сайхны заслыг гэртээ хийх,
- Хувцасны шүүгээгээ янзалж хувцас хунараа ялгаж цэгцлэх,
- Өөрөө оёж нэхэх,
- Хямдралтай худалдааг ашиглах,

Байж болохгүй хувилбар
- Өөрийгөө гаргуунд нь хаяж үс зүсээ янзлахгүй, гоо сайхандаа анхаарахгүй байх
- Биеийн тамирын дасгал хийхгүй галбираа алдах,
- Элэгдэж хуучирсан, хиртэй хувцас хунараа мөнгө хэмнэх үүднээс байнга өмсөх,
- Хямд гэдгээр нь шалтаглан хамгийн хямд эд зүйл худалдан авч хэрэглэх,
- Үзэмж муутай, моод загвар нь хуучирсан, хувцасаа "хайран" юм гэж байнга өмсөх,

Олон янзын хоол хүнс хэрэглэ
- Хүнсийг бөөнөөр нь авч удаан хугацаагаар хэрэглэх хэрэггүй,
- Хиам, зайдас зэргийг хязгаартай хэрэглэ,
- Худалдаж авсан хүнсээ хоёр хоногоос илүүгүй хадгал,
- Янз бүрийн жор зохиож гэртээ хоолло,
- Ажилдаа гэрээсээ хоол хүнсээ авч ир,
- Гурил талхыг байнга бүү хэрэглэ,
- Бие организмдаа хэрэгтэй витамин хэрэглэ.
- Хааяа өөрийгөө баярлуулж дуртай зүйлээ авч идэж байх,

Хөгжилдөж цэнгэ!
- Найз нөхөдтэйгээ ном, сэтгүүл, видео хальс солилцож бай,
- Шатар, даам, лото, хөзөр болон бусад тоглоомоор тоглож наад,
- Янз бүрийн сонирхолтой чиглэлээр зугаалга зохион байгуул,
- Найз нөхөд, дотно хүмүүстэйгээ хааяа уулзаж цэнгэлдэн хөгжилд,
- Гэртээ найз нөхөд ойр дотныхноо урьж бяцхан цайллага зохион байгуулж бай,
- Кино театр, болон театр зэрэгт хааяа очиж жүжиг кино үзэж бай,
- Сексд цаг ямагт идэвхтэй бай,
- Мөнгөө хэмнэх нэрээр гэртээ суувал та бүх зүйлээс хоцрох болно,
- Зурагт, интернет зэргийг бүү шохоорх. Бодит амьдрал дээр болж буй бүхэн илүү сонирхолтой байдаг,
- Амралт зугаалганд явахаас бүү татгалз. Ганц өдрийн амралт ч гэсэн танд шинэ эрч хүчийг өгнө,
- Эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл худалдаж ав. Тэнд янз бүрийн сонирхолтой санал, санаачилга зөндөө бий.

Хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

Олон хувцастай байх, хувцсандаа их мөнгө зарцуулах зэрэг нь сайхан хувцаслахад огт хамааралгүй юм. Өдөр бүхэн солиод ч сайхан хувцасладаг гэж харагдахгүй. Орчин үеийн стиль, хэв маяг бол үзүүлэн шиг их хувцастай байхыг хэлдэггүй.

Гол нь бага хувцастай ч эдийн засгийн хэмнэлттэй сонголт сайтай байх нь чухал. Хүүхнүүд шкаф дүүрэн хувцастай атал ”өмсөх юм олдохгүй юм” гэж гомдоллодог. Хэрэв та тийм эмэгтэйн нэг бол хувцаслах урлаг болон сонголтоо эргэн хараарай.

Нэг. Хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэй хүний өдөр тутмын хувцсанд илүүдэл, хэрэгцээгүй зүйл байх ёсгүй.

Хоёр. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөртөө тохирсон хослол сонгох чадвар нь илүү байдаг.

Гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цамц нь юбкатай төдийгүй өмд жакет зэргийг гайхалтай зохицуулж өмсдөг.

Дөрөв. Зохицол муутай, ганц нэг өмсөөд л өөр зүйлтэй хосломгүй эд бараа авах хэрэггүй.

Тав. Баяр ёслолын үеэр заавал шинэ даашинз авах хэрэггүй. Ямар ч үед өмсөх боломжтой даруухан загварын даашинз дээр тохирсон чимэг сэлт зүүхэд л хангалттай.

Зургаа. Хувцаслаж чаддаг эмэгтэй хэзээ ч моод загвар хэт хөөцөлддөггүй. Этгээд гаж хувцсаар гайхуулдаггүй. Тэр аливаа моод загварт болгоомжтой ханддаг.

Долоо. Тэр бусдын анхаарал татаж хувцаслахгүй байхыг илүүд үздэг. Гэхдээ өөрт тохирсон, орчин үеийн хувилбарыг сонгож чадна.

Найм. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй зөвхөн олны нүдэн дээр гайхамшигтай хачин чамин харагдах зорилго тавьдаггүй. Тэр гэртээ ч аятайхан хувцастай байдаг. Энэ нь зочид ирэхэд сандрах шаардлагагүй байдаг.

Ес. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй үүссэн нөхцөл байдалд тохируулан хувцаслах гойд чадвартай байдаг.

Арав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй амралт, зуслан дээр байхдаа хаячихмаар хувцас өмсдөггүй. Үзэмжтэй даашинз, өмдний хослолыг ийм нөхцөлд тохирохыг тэр мэддэг.

Арван нэг. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй хувцсанд чанараас гадна, ухаалаг сонголт хийж чаддаг байх хэрэгтэй. Ингэж хувцаслаж чадвал сайхан харагддаг.

Арван хоёр. Бороотой өдөр туфль өмсөх нь хэнд ч аятайхан харагдахгүй. Цаг агаарын байдалтай тохируулж хувцаслах нь мэдрэмжтэй эмэгтэйн нэг гол чадвар юм.

Арван гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийн гадаад төрхийн давуу талыг сайтар олж харсан байдаг.

Арван дөрөв. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийнхөө дутагдалтай талыг сайн мэддэг, зөв дүгнэлт хийж чаддаг.

Арван тав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цүнх сав, оймс бээлий зэрэг жижиг сажиг зүйлийн зохицлыг ч сайн мэдэрдэг.

Бүсгүй хүн байнга өмд өмссөнөөр эмэгтэйлэг чанараа алддаг...

Өмднөөс салдаггүй эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй, ажил хэрэгч, эргэлзэж тээнэгэлзэх нь бага, шийдэмгий заримдаа түрэмгий авир гаргах нь ч байдаг. Энэ нь хувцас бидний төрөлх чанар, бодьгалийг хүртэл өөрчилж, хувиргаж болдгийг харуулж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдэд хар өнгийн бүрх малгай ямагт сөрөг энергийг авчирдаг болохыг загвар зохион бүтээгчид судалж тогтоосон байна.

Фэн-шуйгийн номонд хар өнгийн малгай нь санхүүгийн амжилтыг үргээдэг гэнэ. Тиймээс загвар зохион бүтээгчид хар өнгийн бүрх малгайг амжилт, аз авчирдаг бриллиант зэрэг үнэт, хагас үнэт чулуугаар чимэх гарцыг олжээ.

Цэцэг навч нь мөрөөдөл, өөдрөг үзэл бодлыг бий болгодог. Харин зэрлэг амьтдын дүрс зураг бүхий хувцас нь түрэмгий, сөрөг энергийг агуулдаг юм. Эмэгтэйчүүд тогтмол өмд өмсөх болсон нь нэг талаар хувцаслахад амар хялбар байж болох юм. Гэвч нөгөө талаас байнга өмдөөр гангардаг эмэгтэйчүүд эмэгтэйлэг чанараа алддаг байна.

Биенийхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох

Хэлбэр галбираа тодорхой мэдэж авснаар биеэ гоолиг, тэнцвэртэй харагдуулахуйц хувцас сонгон амсч чаддаг болно. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харагдаж буйг юуны өмнө тогтооно. Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн 5 янзын хэлбэрт хувааж үздэг байна.

1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэрийн бие, V хэлбэрийн бие ч гэдэг. Өргөн мөртэй болон болон том хөх, булчинлаг гартай нарийн тааз, шувтан бөгстэй байна.

2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие буюу А хэлбэрийн бие. Махлаг гуя, бөгстэй буюу өргөн таазтай, шувтан мөртэй болон хавчиг цээжтэй байна.

3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие, Н хэлбэрийн бие. Мөр ба таазны өргөн нь адил хэмжээтэй, бэлхүүс нарийн биш байна.


4. Элсэн цаг хэлбэрийн бие. Х хэлбэрийн бие ч гэдэг. Хөх ба таазны тойргийн хэмжээ нь адил, харин бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна.


5. О хэлбэрийн бие нь бүсэлхий орчмоороо махлаг


Бие галбираа эдгээр хэлбэрийн алинтай нь төстэй, таарч буйг тогтоосны дараа өмсөхөд зохимжтой хувцасныхаа ерөнхий янз, маяг (стиль)-ийг тодорхойлно. Энд анхааруулахад стиль олон янз хэлбэртэй байдаг тул биеийн хэлбэр галбираас гадна өөрийн гадаад төрх, зан чанарыг харгалзан сонгодгийг мартаж болохгүй.

1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэртэй биед: Нэгэнт өргөн мөртэй учраас мөрөндөө хатуулгатай юмуу мөрөн дээрээ янз бүрийн чимэглэлтэй эсвэл мөрдөстэй хувцас өмсөх нь маш зохимжгүй. Мөн дээд хэсгээрээ хөндлөн зураас, том далбагар захтай эсвэл гурвалжин хэлбэрийн гүн ухлаадастай хувцас эсвэл сул, бүдүүн нэхээстэй сүлжмэл цамц жакет өмсөхөөс зайлсхийнэ. Харин цээжин биендээ нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь гүн, сул чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн ханхар цээжинд реглан мөртэй хувцас өмсөхөд уян зөөлөн харагддаг тал бий. Мөн нарийн тааз, шувтан бөгсийг өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрвэгэр хормойтой платье, юбка эсвэл юбканы захаар жижиг хуниас чимэглэлтэй байвал зохино. Түүнчлэн богино жакет, цамц, өргөн шуумагтай өмд таарна. Ийм хэлбэрийн биетэй хүн элдэв хээ хуар, гоёл чимэглэл бүхий материал сонговол нуун далдалвал зохих хэсгийг улам тод харагдуулдаг тул хээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой юм.

2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биед энгийн шулуун загвартай хувцас зохимжтой. Гол анхаарах зүйл нь мөртэй хувцас өмсөж өргөн ташаагаа шувтан мөртэйгээ тэнцвэртэй харагдуулах нь чухал. Гэвч биеийн өндөр, намыг энд тооцох хэрэгтэй. Хэрэв намхан нуруутай бол том дугуй мөр сонголгүй шулуун мөр хэрэглэнэ. Түүнчлэн мөрдөстэй эсвэл мөрний хавиар, гоёл чимэглэл товойлгосон хуниас нугалаас бүхий ханцуйтай хөх, гарын хэсэг, цээжээр хөндлөн судал шугамтай хувцас өмсөх буюу мөрөн дээрээ ямар нэгэн чимэглэл, алчуур, ороолт зүүх нь зохимжтой. Мөн өргөн том зах, гурвалжин хэлбэрийн болон завь хэлбэрийн хөндлөн ухлаадас мөрийг өргөн харагдуулдаг. Өргөн ташаатай учраас нарийхан богинохон, бие барьсан юбка, платье, бэлхүүсээр залгаастай хувцас, бариу өмд зохимжгүй. Харин урдаа буюу ардаа хуниастай доогуураа сул чөлөөтэй юмуу бие бариагүй, бас нэг их сул өргөн хийцтэй биш бүсэлхийгээрээ чөлөөтэй өмд юбка зохино. Ийм хэлбэрийн биетэй хүнд нарийн ноосон даавуу болон цэцгэн болон элдэв хээ хуартай материал сонговол зохидог байна. Дээгүүрээ биеэ барьсан хувцас цээж, бөгсөн биений ялгаг улам ил харагдуулдаг. Иймээс цээжин биедээ том бүдүүн болон сул нэхээстэй бол сул загвартай сүлжмэл загвартай цамц мөн урт жакет өмсч болно.

3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биетэй хүмүүс бүсэлхийгээрээ нарийн биш байдаг тул мөр ба тааз хэсгээр аль болох өргөн харагдуулахуйц, өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхаарвал зохино. Иймээс бүсэлхийгээ илтгэсэн шулуун хуниас нугалаастай юбка, өмд өмсөх буюу зүүх нь зохимжтой. Бүсэлхийгээр үл ялиг бариу жакет, платье өмсөнө. Реглан болон залгамал мөр аль нь зохихын дээр ханцуй нь биеийг үсэр овортой болгож, бэлхүүсээр улам хавтгай болгож харагдуулна. Ийм хэлбэрийн биед нягт нэхээстэй материал хөвөн даавуу болох торго сонгох нь зүйтэй. Мөн нарийн ноосон даавуу болон нимгэн ноосон костюм, платье зохино. Өндөр нуруутай, цээж, хөлийн харьцаа тохирсон бол жакет нь гуя хүрсэн юбка нь тахимнаас дээш урттай буюу богиновтор байх нь зохимжтой.

4. Элсэн цаг хэлбэрийн бие: Ийм биед яг биеийн хэлбэрээ дагасан загвартай хувцас хамгийн зохимжтой бөгөөд материалыг маш сайн тохируулан сонгох нь зүйтэй. Цэцгэн болон вандуй хээтэй нимгэн хөнгөн торгомсог материал сонговол судалтай , дөрвөлжин хээтэй, зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Бүсэлхийгээр нарийн гоолиг давуу талаа илтгэсэн бариу дуу, эсвэл шулуун загварын хувцас ч зохино. Мөр ташаа нь тэнцүү хэмжээтэй учраас нурууны өндөр, нам, биеийн харьцаандаа зохицуулж чадвал ямар ч загварын хувцас таарна.

5. О хэлбэрийн бие: Энэ галбирт уналттай материалтай шулуун хувцас тохирно. Бүх деталь хэсгүүд цээжнээс дээш болон таазнаас доор байхыг анхаарах хэрэгтэй энэ нь биеийг уртасгаж харагдахад нөлөөлнө. Аксессуар чимэглэл зүүх нь их чухал. Зүүхдээ гоёл чимэглэл цээжнээс дээр хэсэгт байрлах хэрэгтэй. Энэ нь анхаарлыг өөр хэсэгт хандуулна гэсэн үг юм.

Биенийхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох

Хэлбэр галбираа тодорхой мэдэж авснаар биеэ гоолиг, тэнцвэртэй харагдуулахуйц хувцас сонгон амсч чаддаг болно. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харагдаж буйг юуны өмнө тогтооно. Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн 5 янзын хэлбэрт хувааж үздэг байна.

1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэрийн бие, V хэлбэрийн бие ч гэдэг. Өргөн мөртэй болон болон том хөх, булчинлаг гартай нарийн тааз, шувтан бөгстэй байна.

2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие буюу А хэлбэрийн бие. Махлаг гуя, бөгстэй буюу өргөн таазтай, шувтан мөртэй болон хавчиг цээжтэй байна.

3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие, Н хэлбэрийн бие. Мөр ба таазны өргөн нь адил хэмжээтэй, бэлхүүс нарийн биш байна.


4. Элсэн цаг хэлбэрийн бие. Х хэлбэрийн бие ч гэдэг. Хөх ба таазны тойргийн хэмжээ нь адил, харин бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна.


5. О хэлбэрийн бие нь бүсэлхий орчмоороо махлаг


Бие галбираа эдгээр хэлбэрийн алинтай нь төстэй, таарч буйг тогтоосны дараа өмсөхөд зохимжтой хувцасныхаа ерөнхий янз, маяг (стиль)-ийг тодорхойлно. Энд анхааруулахад стиль олон янз хэлбэртэй байдаг тул биеийн хэлбэр галбираас гадна өөрийн гадаад төрх, зан чанарыг харгалзан сонгодгийг мартаж болохгүй.

1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэртэй биед: Нэгэнт өргөн мөртэй учраас мөрөндөө хатуулгатай юмуу мөрөн дээрээ янз бүрийн чимэглэлтэй эсвэл мөрдөстэй хувцас өмсөх нь маш зохимжгүй. Мөн дээд хэсгээрээ хөндлөн зураас, том далбагар захтай эсвэл гурвалжин хэлбэрийн гүн ухлаадастай хувцас эсвэл сул, бүдүүн нэхээстэй сүлжмэл цамц жакет өмсөхөөс зайлсхийнэ. Харин цээжин биендээ нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь гүн, сул чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн ханхар цээжинд реглан мөртэй хувцас өмсөхөд уян зөөлөн харагддаг тал бий. Мөн нарийн тааз, шувтан бөгсийг өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрвэгэр хормойтой платье, юбка эсвэл юбканы захаар жижиг хуниас чимэглэлтэй байвал зохино. Түүнчлэн богино жакет, цамц, өргөн шуумагтай өмд таарна. Ийм хэлбэрийн биетэй хүн элдэв хээ хуар, гоёл чимэглэл бүхий материал сонговол нуун далдалвал зохих хэсгийг улам тод харагдуулдаг тул хээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой юм.

2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биед энгийн шулуун загвартай хувцас зохимжтой. Гол анхаарах зүйл нь мөртэй хувцас өмсөж өргөн ташаагаа шувтан мөртэйгээ тэнцвэртэй харагдуулах нь чухал. Гэвч биеийн өндөр, намыг энд тооцох хэрэгтэй. Хэрэв намхан нуруутай бол том дугуй мөр сонголгүй шулуун мөр хэрэглэнэ. Түүнчлэн мөрдөстэй эсвэл мөрний хавиар, гоёл чимэглэл товойлгосон хуниас нугалаас бүхий ханцуйтай хөх, гарын хэсэг, цээжээр хөндлөн судал шугамтай хувцас өмсөх буюу мөрөн дээрээ ямар нэгэн чимэглэл, алчуур, ороолт зүүх нь зохимжтой. Мөн өргөн том зах, гурвалжин хэлбэрийн болон завь хэлбэрийн хөндлөн ухлаадас мөрийг өргөн харагдуулдаг. Өргөн ташаатай учраас нарийхан богинохон, бие барьсан юбка, платье, бэлхүүсээр залгаастай хувцас, бариу өмд зохимжгүй. Харин урдаа буюу ардаа хуниастай доогуураа сул чөлөөтэй юмуу бие бариагүй, бас нэг их сул өргөн хийцтэй биш бүсэлхийгээрээ чөлөөтэй өмд юбка зохино. Ийм хэлбэрийн биетэй хүнд нарийн ноосон даавуу болон цэцгэн болон элдэв хээ хуартай материал сонговол зохидог байна. Дээгүүрээ биеэ барьсан хувцас цээж, бөгсөн биений ялгаг улам ил харагдуулдаг. Иймээс цээжин биедээ том бүдүүн болон сул нэхээстэй бол сул загвартай сүлжмэл загвартай цамц мөн урт жакет өмсч болно.

3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биетэй хүмүүс бүсэлхийгээрээ нарийн биш байдаг тул мөр ба тааз хэсгээр аль болох өргөн харагдуулахуйц, өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхаарвал зохино. Иймээс бүсэлхийгээ илтгэсэн шулуун хуниас нугалаастай юбка, өмд өмсөх буюу зүүх нь зохимжтой. Бүсэлхийгээр үл ялиг бариу жакет, платье өмсөнө. Реглан болон залгамал мөр аль нь зохихын дээр ханцуй нь биеийг үсэр овортой болгож, бэлхүүсээр улам хавтгай болгож харагдуулна. Ийм хэлбэрийн биед нягт нэхээстэй материал хөвөн даавуу болох торго сонгох нь зүйтэй. Мөн нарийн ноосон даавуу болон нимгэн ноосон костюм, платье зохино. Өндөр нуруутай, цээж, хөлийн харьцаа тохирсон бол жакет нь гуя хүрсэн юбка нь тахимнаас дээш урттай буюу богиновтор байх нь зохимжтой.

4. Элсэн цаг хэлбэрийн бие: Ийм биед яг биеийн хэлбэрээ дагасан загвартай хувцас хамгийн зохимжтой бөгөөд материалыг маш сайн тохируулан сонгох нь зүйтэй. Цэцгэн болон вандуй хээтэй нимгэн хөнгөн торгомсог материал сонговол судалтай , дөрвөлжин хээтэй, зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Бүсэлхийгээр нарийн гоолиг давуу талаа илтгэсэн бариу дуу, эсвэл шулуун загварын хувцас ч зохино. Мөр ташаа нь тэнцүү хэмжээтэй учраас нурууны өндөр, нам, биеийн харьцаандаа зохицуулж чадвал ямар ч загварын хувцас таарна.

5. О хэлбэрийн бие: Энэ галбирт уналттай материалтай шулуун хувцас тохирно. Бүх деталь хэсгүүд цээжнээс дээш болон таазнаас доор байхыг анхаарах хэрэгтэй энэ нь биеийг уртасгаж харагдахад нөлөөлнө. Аксессуар чимэглэл зүүх нь их чухал. Зүүхдээ гоёл чимэглэл цээжнээс дээр хэсэгт байрлах хэрэгтэй. Энэ нь анхаарлыг өөр хэсэгт хандуулна гэсэн үг юм.

Хэн яаж зогсдог вэ?

Хун зогсохдоо янз бүрийн байрлалыг сонгодог. Ингэхдээ санаатай санаандгүй гээд олон байрлалыг бий болгодог бөгөөд энэ нь тэдний дотоод санаа сэтгэлийн илэрхийлэл болдгийг хүмүүс анзаардаггүй. Хүний зогсолт нь зан ааш, төрх байдлынх нь талаар олон зүйл хэлдэг болохыг эрдэмтэд нэгэнт судлан тогтоогоод байна. Хүний биеийн байрлал нь тодорхой шинжийг агуулахын сацуу, сэтгэл зүйн хувьд ямар нэгэн учир утгыг илэрхийлдэг гэж сэтгэл зүйчид үзэж буй нь хоосон уг биш бололтой.

Нэг хөл дээрээ зогсохдоо нөгөө хөлийнхөө өсгийгөөр тулж зогсдог бол
- Нээлттэй харьцаатай
- Хамт олонтой байх дуртай хүн юм байна
- Хэт өндөр шаардлага тавьж, өөрийнхөө санааг бусдад тулган хүлээлгэхийг хичээдэг
- Зориг муутай
- Өөртөө итгэлгүй зан чанартай

Хоёр хөлөө зөрүүлээд нэг хөлөөрөө тулж зогсдог бол
- Чи амьдралын ээдрээтэй асуудалтай тулгарахаараа өөртөө итгэлгүй болдог юм байна
- Сэжиглэмтгий
- Хянуур
- Байнгын болгоомжлол бүхий зан төрхтэй
- Энэ зан чинь гэр бүл, албан ажилд чинь хүндрэл учруулдаг

Өлмийгөө нийлүүлж, өсгийгөө салгаж
- Энэ нь хэтэрхий энгийн байдлыг илэрхийлнэ
- Хэт бүрэг хүмүүсийн зогсолт ч гэж үзэж болно

Өсгийгөө нийлүүлж өлмийгөө салгаж зогсдог бол
- Энэ нь нөхцөл байдлыг бодитойгоор үнэлдэг хүний шинж юм
- Итгэж болох хүн ингэж зогсдог
- Ажил хэрэгч эмэгтэй ч иймэрхүү байдлаар зогсдог
- Ийм хүн үгний хариуг тэр дор нь барьдаг
- Заримдаа хэтрэх гээд байдаг болохоос биш шийдэмгий зантай

Нэг хөлөө арагш нөгөө хөлөө урагш тавьж зогсдог бол
- Энэ нь чамайг үл тоомсорлож буйгаа илэрхийлж байгаа хэрэг юм.

Архичин эмэгтэйн аюул

Эмэгтэйчүүд архинд донтох нь маш аюултай үзэгдэл юм. Эмэгтэй хүний архидалтыг эрчүүдийнхтэй адил аргаар засч хүмүүжүүлж болдоггүй. Эмэгтэй хүн архинд хорхойсох нь явц дундаа улам донтдог маш хүндрэлтэй хэцүү эмгэг юм. Эмэгтэй хүнд архидах өвчний анхны шинж тэмдэг нэгэнт илэрсэн бол цаашид улам бүр газар авч шинэ хэлбэрт шилждэг.

Архийг хорьж цагдаж болдоггүй болохоор архидалтыг мөн адил хорих аргагүй юм. Гэтэл нэгэнт архинд донтсон эмэгтэйчүүд ийм ноцтой үр дагаврыг нь ойлгодоггүй. Архинд нэгэнт донтсон эмэгтэй өдөр алгасалгүй архи уудаг, тэр бүү хэл архаг архичин эрчүүдтэй амьдралаа холбодог. Энэ бол эмгэнэл юм. Жишээ нь архаг архичны хүүхэд,
- Төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй,
- Бие бялдрын хөгжлийн төрөлхийн гажигтай,
- Төв мэдрэлийн системийн органик өвчлөлтэй,
- Сэтгэцийн элдэв эмгэгтэй төрөх магадлал өндөр байдаг.
- Архичин хүүхнүүд хүүхдээ хүмүүжүүлэх цаг зав, хүсэл сонирхол ч байдаггүй.
- Архичин хүүхнүүдэд үр хүүхдээ хоосон хонуулахгүй байлгах нь чухал байдаг.
- Зарим эрдэмтдийн тогтоосноор эмэгтэйчүүд өөрсдөө эр нөхрөө архичин болгодог гэнэ. Энэ нь нэг талаар эр нөхөртөө нөлөөлөх юмаар хомс, эр нөхрийнхөө хүндэтгэлийг хүлээх чадваргүй, эр нөхрөө архи уугаад байхад нь байнга л уучилж байдаг. Ийм эхнэр эр нөхрөө архичин болгох таатай шим хөрсийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

Ихэмсэг байна гэдэг таны үнэ хүндийн шалгуур юм

Та ямар ч хувцас өмссөн толгойгоо дээш өргөн явж сурах хэрэгтэй. Толгойгоо өргөсөн эмэгтэй ихэмсэг, жавхаатай, бас наснаасаа залуу, гоолиг харагддаг.
Ихэмсэг байна гэдэг таныг өөртөө итгэлтэйг илэрхийлж буй хэрэг. Харин ихэмсэг байгаа нь гээд яравгар байж болохгүй.
Толгойгоо гудайлган явах нь таны үнэ хүндийг гутаах болно. Баярт очихоор авсан гоёлын хувцсаа цагаас нь өмнө хэнд ч бүү харуул. Учир нь та тэр үдэшлэгийн хамгийн сайхан бүсгүй байх боломжоо алдана.
Таны гoo сайхныг бусад хүмүүс бишрэн хүндэлж, тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлж байвал сайн.

Бүсгүй та гоё сайхан харагдах нь хэнд хэрэгтэй вэ?

Найз хүүхнүүдээсээ илүү гарах гэж хүсдэг бол эрчүүдэд таалагдахгүй. Хэт маяг хөөж, ганган дэгжин хувцасладаг бол эрчүүд танаас дөлөх болно. Тиймээс зөвхөн хайртай хүндээ л гоё сайхан харагдахыг хичээх хэрэгтэй.

-Ариун цэвэр. Бүсгүй хүн юуны түрүүнд цэвэр цэмцгэр үзэсгэлэнтэй байх хэрэгтэй.

-Шүд. Амаа сайн угааж шүдээ ямагт цэвэр байлга. Шүдний завсар хоолны үлдэгдэл байж хэрхэвч болохгүй. Сайхан шүдтэй эмэгтэйд эрчүүд их дуртай байдаг.

-Үс. Эмэгтэй хүний үсийг хараад ямар ч эр хүний сэтгэл хөдөлж, илж үзэх юмсан гэсэн хүсэл төрж байх ёстой. Тийм учраас үс цэвэрхэн, сайхан үнэртэй байх нь чухал.

-Хумс. Хумсаа хэт урт ургуулахгүй байхыг хичээгээрэй. Учир нь урт хумстай хүүхнүүд эрчүүдэд огт таалагддаггүй. Хумсаа хиртэй байлгаж болохгүй. Иймэрхүү төрхтэй байвал эрчүүд танаас зугтаана.

-Илүүдэл жин. Бага зэрэг мариалаг хүүхнүүд эрчүүдэд таалагддаг. Гэхдээ илүүдэл жин чинь хэвийн жингээсээ 25 хувиас дээш бол та насан туршдаа нөхөргүй амьдарч магадгүй.

-Хувцас. Биенийхээ хэлбэрт тохируулж хувцаславал зохино. Том ханцуйтай хувцас овортой харагдуулдаг бол хэт олон нугалаатай хувцас хүн болгонд зохидоггүй.

-Өнгө. Хар, цагаан, улаан, шар, хөх өнгө бүсгүй хүнд илүү зохидог. Эрээн мяраан хувцас эмэгтэй хүнийг сайхан харагдуулдаггүй. Зураг хөрөгтэй, эсвэл дүүрэн бичигтэй хувцас хэзээ ч бүү өмс.

-Дотуур хувцас. Хэт болхи хийцтэй дотуур хувцас эрчүүдэд огтхон ч таалагддаггүй тул байгаагаараа л байсан нь дээр.

-Цамц. Хүзүүгээ ил гаргасан, жижигхэн захтай цамц эмэгтэй хүнд их зохидог. Хэрэв урдаа товчтой бол эрчүүдэд улам ч таалагдах болно.

-Юбка. Хэрэв тэгшхэн урт хөлтэй бол биеэ барьсан богинохон юбка, харин майга бол урт, өргөн юбка тохирно.

-Өмд. Өмд өмссөн хүүхнүүдэд эрчүүд дургүй. Хэрэв өмд өмсөх бол цагаан, хөх, хар өнгө эмэгтэй хүнийг аятайхан харагдуулдаг.

-Богино өмд. Богино өмд өмссөн хүүхнүүд эрчүүдэд их таалагддаг. Бие барьсан, жигд өнгийн богино өмд өмсвөл эрчүүд өөртөө улам татах болно.

-Туфль. Туфль хөлний хэлбэрийг засдаг ч хэт урт өсгийтэй туфль хүний хөдөлгөөнийг болхи, эвсэлгүй болгож харагдуулдаг.

-Трико. Трико нь хувцас гэхээсээ илүү эмэгтэйчүүдийг секслэг харагдуулдаг эд. Хүүхнүүдийн өмсдөг трико оймс шиг мөртлөө биений өнгөтэй байвал эрчүүд илүү сонирхох болно.

-Будаг. Гоо сайхны зүйлийг буруу хэрэглэснээс огт хэрэглэхгүй байх нь зүйтэй. Эмэгтэй хүний нүүр царай гэдэг эрэгтэй хүний дур хүслийг өдөөх үүрэгтэй байдаг. Гэтэл зузаан пудр түрхсэн, тосондоо дарагдсан, ямар царай зүстэй нь мэдэгдэхийн аргагүй эмэгтэйг үнсэх хүсэл эрчүүдэд төрөхгүй л болов уу.

-Үнэртэй ус. Үнэртэй усыг хэтрүүлж хэрэглэснээс огт цацахгүй байх нь дээр. Илүүдсэн бүхэн чимэг болдоггүйг санаж яв.

-Нүдний шил. Нүдний шилээ царай төрхөндөө тохируулж сонговол та улам царайлаг харагдах болно. Нүдний шил авахдаа жирийн эсвэл хэт чамин хүрээ сонгож болохгүй. Энэ нь таныг эсвэл жирийн нэг авгай, эсвэл жүжигчин шиг болгоно. Эрчүүд бүсгүй хүний нүд рүү харах дуртай байдаг.

-Бөгж. Эрчүүд сонирхсон бүсгүйнхээ гар руу хардаг. Хэрэв нөхөргүй бол бөгж битгий зүү. Харин нөхрөө олсны дараа л түүнийгээ зүүгээрэй.

-Зүүлт. Энгийн үед элдэв зүүлт чимэг бүү зүүж бай. Гартаа цагнаас өөр юм зүүх хэрэггүй. Хүзүүний зүүлтний хувьд чулуу нь гурвалжин хэлбэртэй байвал илүү тохирно шүү!

Та хэн байхыг хүснэ тэр имижээ өөрөө л бүрдүүлнэ

Эмэгтэй хүн болж төрнө гэдэг зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш юм. Ухаалаг, нарийн мэдрэмж, гоо сайхан гээд олон ухагдахуун эмэгтэйчүүд биднээс үүсэлтэй болхоор үүгээрээ бахархаж, үүнийг эрчүүдэд цаг үргэлж мэдрүүлж яв.

Хүмүүсийг гайхшруулж, дуу алдуулдаг тэр бүсгүйчүүд чинь бүгд л өөр өөрийн гэсэн өвөрмөц имиджтэй байдаг. Ер нь ямар нэг талаараа бусдаас онцгойрмоор хүмүүсийн өөртөө татмаар байвал өвөрмөц стиль, имиджийг сонгох хэрэгтэй гэж зөвлөх байна. Ингэхийн тулд зөвхөн танд л тохирсон имидж, өнгө төрх мөрөөдөлд чинь хүргэх юм.

Энэ нь зүгээр л нэг шүтдэг дуучнаа дууриах хэрэг биш гэдгийг мэдэх буй за. Юуны түрүүнд мэргэжлийн онцлог, авьяас сонирхол гээд өөрийн гэсэн бүхэндээ зохих имиджийг бүрдүүл. Гаднах байдал биеэ авч яваа төрхөөрөө бас үг хэл, харьцаагаараа өөрийгөө хүссэн имидждээ оруулж сур.

Ажил хэрэгч бүсгүй:
Таны энэ имидж ажлын амжилт гаргах, тушаал дэвшихэд тусална. Голдуу ажилдаа дур сонирхолтой, шулуун зантай бүсгүйчүүдэд зохимжтой имидж гэж хэлж болох юм. Ер нь эмэгтэй хүн өөртөө энэ имиджийг бий болгож чадвал төсөөлж байгаагүй амжилтдаа хүрэх боломжтой. Юуны түрүүнд, та найзархаг замгаа мартаж ажил дээрээ цагийг сул өнгөрөөдөггүй, өдөр өдрөөр үр дүнгээ тооцдог байх хэрэгтэй. Бусдаас ялгарахын тулд ажил хэрэгч хувцаслаж, хүмүүстэй ажил хэрэгч байдлаар харьц. Үүний хамт бие биеэ хүндэтгэх уур амьсгал бий болох болно. Тэд таныг хэзээ ч үрчгэр хувцас, будаггүй нүүр, мартамхай царайтай харахгүй байвал сайн. Мөн бусдын санаанд огт орохгүй цаг үед та ажилдаа нэвтрүүлэх шинэ санаа хайвал амжилт олж болох юм. Ер нь тушаал дэвшиж, амжилт гаргая гэвэл ажил дээрээ найзархаг зангаа мартаж ганцхан зорилгодоо чиглэ. Энэ мэт дүрмийг чанга мөрдөөд дадал болгочихвол цааш нь та өөрөө бусдад зөвлөхөөр ажил хэрэгч эмэгтэй боллоо гэсэн үг юм.

Бусдын сэтгэлийг байнга соронзон мэт татагч бүсгүй:
Хүмүүс танаас огтхон ч зай барихгүй байх тийм орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бүгдэд тухайн цаг үед нь тохирсон аятай үг хэлэхийг оролд. Ингэж сайхан сэтгэгдэл, урам 'Хоёрыг бэлэглэж сурвал сэтгэл татам байдалд та өөрөө орох юм. Хамгийн гол нь ямар ч нөхцөлд хэн нэгнийг ялгалгүй бүгдтэй нь эелдэг харьцахаа мартав. Харьцааны тал дээр ийм байхаас гадна та мэдлэг чадвараар бусдаас дутуугүй байх ёстой. Мэдээж, хүн өөрөөсөө илүү ухаалаг, мэдлэгтэй хүнийг үнэлнэ гэдгийг хэлэх юун. Бас та гаднах байдлаараа өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэж сурсан байх хэрэгтэй болно. Ер нь хүний сэтгэл олон зүйлд татагдаж болох учраас таныг хаанаас чинь ч харсан өв тэгш байх ёстой шүү дээ. Гадаад үзэмжийн сайхан дээр харьцааны урлаг, үг ярианы боловсон байдал түүн дээр мэдлэг мэргэжил нэмэгдээд таныг ямар ч алмааз эрдэнээс илүү сэтгэл татам болгох юм. Тиймээс таны амнаас цагаа олоогүй үг хэзээ ч унаж болохгүй. Бас таныг үл анзаарагдам, хэт энгийн байхыг хүмүүс хараагүй нь дээр.

Таныг сексуальный гэж боддог ч эргүүлж зүрхэлдэггүй байх имидж:
Эмэгтэй хүн бүрийн бусад амьд биетээс ялгарах нэг зүйл бол сексуальный байдал гэж хэлж болно. Гэхдээ амьдрал дээр ийм имиджтэй бүсгүйчүүд тийм ч олон биш байдаг. Харин та хүсвэл энэ дүр төрхөөр нэрийн хуудсаа хийхэд муугүй байх шүү. Учир нь, хэнд ч үл анзаарагдам, уйтгараар төсөөлөгддөг нэгэн байснаас танилууд ч гэсэн таныг сексуальный имиджээр чинь хүлээж авдаг байхад амьдрал сонирхолтой шүү. Юуны түрүүнд таны гаднах дүр төрх үүнд их хамаатай. Танд ухаалаг мөртлөө гэнэн хөнгөмсөг дүр их зохино.

Гэхдээ энэ бүгд чинь таны бусдад зориулж урьдаас бэлдсэн жүжиг байж болохгүй гэдгийг санаарай. Хүүхэд шиг гэмээр тааварлашгүй гэнэн томоогүй, бас бяцхан ухаалаг үйлдэл хийж ч болох юм. Энгийн яриа чинь хүртэл сонирхолтой хэлбэртэй, хүмүүсийн түлхүүрийг амархан олчихдог байх нь зөв. Хэдийгээр та ажил хэрэгч, төлөв хувцасласан ч санамсаргүй байдлаар цээж чинь үл ялиг ил гардаг, эсвэл хөхнийхөө хэлбэрийг гэрэлтүүлсэн цамц дотуураа өмсчихдөг. Аль эсвэл хүмүүстэй энгийн ярилцаж байгааг чинь харахад хайртай хүнээ ширтэж байгаа юм шиг байж болно. Эцэст нь хэн ч таныг сексуальный гэж харсан шигээ эргүүлж хоргоож зүрхэлдэггүй л байх хэрэгтэй. Та бол эрчүүдийн хувьд тэнгэрт гялалзах од нь байг.

Бүсгүйчүүд гэр бүл болохдоо юуг анхаарах вэ?

Хадам эцэг эх...
- Ханилан суух гэж байгаа залуугийнхаа аав ээжийг ахаа, эгчээ гэж болохгүй.
- Танилцаад удаагүй байж аав, ээж ээ гэж бүр ч болохгүй.
- Эцэг эхэД нь хүүг нь муулж болохгүй. Ямар ч эцэг эх үр хүүхдээ өмөөрдөг дутагдалтай.
- Хадам болох хүмүүсийн үзэл бодол өөрийн чинь үзэл бодолтой тэр болгон нийцэх албагүй.
- Хайртай залуугийнхаа эцэг эхэд таалагдахгүй үг хэллэг хэлэхээс татгалзаарай.
- Хадам болох хүмүүс бага залуу насныхаа тухай яривал дуустал нь сонсох хэрэгтэй.
- Тэд огт сонирхолгүй, бүр утгагүй юм ярьсан ч тэвчээд сонсоорой.
- Тэдний зөвшөөрөлгүй гэр орноор нь чөлөөтэй явж, өрөөнүүдээр нь хэсэхийг цээрлэ.

Тэднийд байхдаа...
- Хайртай залуугийнхаа зөвшөөрөлгүй шүүгээ савыг нь ухаж, элдэв зүйлийг нь уншиж болохгүй.
- Тэднийд усанд орох юм уу, хоол идсэн тохиолдолд ванн, ширээгээ өөрөө цэвэрлээрэй.
- Хоол нь идчихээд аяга тавгийг нь угаалгүй орхивол тэдэнд эвгүй сэтгэгдэл төрнө.
- Хэчнээн өлслөө гал тогооны өрөөнд нь орж хөргөгч болон шүүгээ савыг нь уудалж болохгүй.
- Хоол өгөхийг хүлээ. Хоол өгөхгүй унтах гэж байвал харьсан нь дээр.
- Хадам болох хүмүүс чинь халамжгүй, эсвэл харамч байж мэднэ. Сонголтоо өөрөө шийд.
- Тэднийд байхдаа хийх ажилгүй телевиз үзэж суулгүй бага зэргийн цэвэрлэгээ хийвэл таны хувьд маш том оноо авах боломж гарна.
- Харамсалтай нь орчин үеийн охид бүсгүйчүүд авгай нь болохоос зарц нь болохгүй гэж хямсгар загнадаг. Ингэлээ гээд алдана уу гэхээс хожино гэж байхгүй.

Танайд байхад...
- Гэртээ байгаа юм шиг байгаарай гэж хайртай залуудаа заавал хэлээрэй.
- Түүнийг хүнтэй утсаар ярихад нь хажуунаас нь чагнах хэрэггүй. Энэ нь бүдүүлэг явдал. - Хөргөгч онгойлгоод өөрөө дуртай зүйлээ авч идэж бай гээрэй.
- Хайртай залуудаа хоол хийж өгөхдөө өөрийнхөө дуртай биш, харин түүний дуртай хоолыг бэлдээрэй.
- Хоол амтлагчийг хамаа намаагүй хэрэглэвэл анзаараагүй хүн шиг өнгөрөөрэй.
- Хайртай залуу чинь өөрийн чинь утас, зурагт, видио, магнитфон гээд бүх юмыг дуртай үедээ хэрэглэх боломжтой байх ёстойг бүү март.
- Тэр танай гэр орны ажилд туслах гэвэл татгалзсаны хэрэггүй. Эмэгтэй хүн гэр орны ажлаа ганцаараа хийх ёстой гэдэг үзэл хуучирсан шүү.

Анхаарах бусад зүйл
- Хоёул хамтдаа хаа нэг тийш явлаа гэхэд, заавал тэр даах ёстой гээд хайртай залуугаа эдийн засгийн хувьд нь хүндрүүлж "шатаах" хэрэггүй.
- Хэрэв тэр, гэртээ түрийвчээ мартчихсан байлаа гэхэд та түүгээр гуйлгалгүй төлбөр тооцоог нь өөрөө ухамсраараа хийчих хэрэгтэй.
- Та хоёр зоогийн газарт орлоо гэхэд хамгийн хямдхан хоол унднаас нь өөртөө захиалаарай.
- Хайртай залуугаа ресторанд урьсан бол та өөрөө төлбөр тооцоог нь даасан ч болно.
- Хайртай залуутайгаа: хамт явж байгаад таньдаг хүнтэйгээ тааралдвал найзыгаа заавал танилцуулаарай.
- Хайртай залуугийнхаа үзэл бодлыг сайтар таньж мэдтэлээ үндэсний болон улс төрийн, шашны сэдвээр тоглоом шоглоом хийх, онигоо ярихаас зайлсхийх хэрэгтэй.
- Иймэрхүү бодлогогүй зүйлээс болж дөнгөж тогтож буй хэлхээ холбоо чинь тасрах магадлалтай.
- Хайртай залуу чинь бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг байлаа тэр болгоныг засах гэсний хэрэггүй.

Бараан өнгийн хувцас бэлхүүсийг нарийхан харагдуулдаг

Хэнэггүй байдлаасаа болж хамгийн үзэмжтэй гоё хувцас ч зохимжгүй харагдах нь бий. Иймээс шинэ хувцас худалдан авах, хэв маягийг нь хэрхэн сонгох талаар мэргэжлийн дизайнер зөвлөж байна.

- Хавчиг мөртэй хүнд дэлбэгэр захтай хувцас зохимжгүй.
- Дээр бэлхүүстэй бол урдаа хуниастай, залгаа оёдолтой цамцыг өмсөх хэрэггүй.
- Та хүзүү богинотой бол том бүрх, босоо зах, битүү хувцас, урдаа хуниастай юбка, пальто, хуниастай мөртэй хувцас, хүзүүний зүүлт чимэглэлээс татгалз.
- Богино гартай бол бугуйвч, бээлий, манжеттай хувцас хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
- Өргөн мөртэй, бадриун гартай хүнд бариу хувцас зохимжгүй
- Урт гартай эмэгтэйчүүдэд шулуун, урт ханцуйтай гоёл тохиромжгүй байдаг.
- Буурал үстэй хүнд хүрэн ба хул ухаа өнгийн хувцас зохимжгүй.
- Залуу бүсгүйд чернилэн ягаан буюу нил өнгө тохиромжгүй.
- Өргөн ташаатай хүнд дөрвөлжин буюу ташуу (ялангуяа том) судал, хээтэй хувцас тохирохгүй
- Бөгтгөр нуруутай бол бие барьсан хувцас зохимжгүй, харин бага зэрэг уужим байвал зүгээр
- Бараан өнгийн хувцас бэлхүүсийг нарийвтар харин цайвар өнгө бүдүүн харагдуулдаг болохыг санах хэрэгтэй.

Эмэгтэй хүн ямар ч эр хүнийг өөртөө татах увидастай байдаг...

-Хүүхнүүдийн анхаарч явах ёстой хамгийн чухал зүйлс-

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзахаар явж байгаа бол биеэ зөв авч явах хэрэгтэй.
Эмэгтэй хүн нуруу тэгш шулуун, мөн гэдсээ татсан байвал гоё сайхан харагддаг.

- Хэрэв хэн нэгэн эрэгтэй хүн тантай зэрэгцээд ч юмуу, ойрхон зогсож байхдаа нүүр нь улайж байвал түүний сэтгэл тан руу ухаангүй тэмүүлж байна гэсэн үг.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаж байгаа бол аль болох их инээмсэглэхийг хичээгээрэй.

- Эрэгтэй эмэгтэй хүмүүс уулзаж байх үеийн инээд баясал нь аз жаргалын дааврыг ялгаруулдаг онцгой сонин зохилдлоготой гэнэ.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаж байхдаа хоёр гараа энгэртээ зөрүүлж тэвэрч суувал та түүнд дэндүү их зантай мэт харагдах болно.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаж байхдаа харц буруулж өөр ямар зүйлийг шохоорхон харах зэргээр авирлах нь эр хүнд огт таалагддаггүйг бүү мартаарай.

- Хэрэв хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаад зогсож байхад чинь тэр хүн өөрийн мэдэлгүй хөдөлгөөнийг чинь даган дуурайж байвал тэр таны эрхшээлд эрхшээлд орж эхэллээ гэсэн үг.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзан ярилцаж байхад чинь тэр хүн уруулаа долоох юмуу хазах, эсвэл шүлсээ залгих хөдөлгөөн хийж байвал тэр чамайг маш их хүсч буйн дохио гэдгийг анхаараарай.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаж байгаа бол аль болох гар хөлөө зангаж хөдөлгөж ярих хэрэгтэй. Эмэгтэй хүний иймэрхүү хөдөлгөөн эрчүүдийн анхаарлыг маш их татдаг.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаад ярилцаж байгаа бол амьсгалыг нь сайтар чагна. Тэгээд түүний амьсгалын хэмнэлийг даган амьсгалаад үз. Цаад хархүү чинь нэг их удалгүй тэвчээр алдаж эхлэх вий.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаад ярилцаж байгаа бол бодол санааг нь ойлгохыг хичээх хэрэгтэй.

- Хэрэв цаад хархүү чинь өөрийг чинь тасралтгүй ширтээд харц тулгараад байвал тэр таныг үнсэж үнгэхсэн гэхээс байж ядаж буй нь тэр.