Wednesday, October 21, 2009

“Зарим эхчүүд дэндүү хайнга байдаг”

Эхийн хэвлий дэх урагтай ярьж чаддаг байсан бол надтай юу ярих байсан бол. Энэ нь хүн бүрт сонин санагдаж байгаа биз. Тэд нэг иймэрхүүл зүйл ярих байсан болов уу.

-Өөрийнхөө тухай яриач?
-Би одоогоос дөрвөн сарын өмнө ээжийнхээ хэвлийд бүрэлдсэн. Хүн болох гээд л үзэж байна даа.

Рашаан сувиллын газруудаас өвчин авч ч магадгүй нь

Өвөрхангай аймгийн Хужирт, Сэмжид-Хужирт, Жанчивлан рашаан сувиллуудын талаар зарим байгууллага, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу тус Рашаан сувиллуудын эмчилгээ үйлчилгээний эрүүл ахуйн нөхцөл, иргэний эрүүл мэндийн даатгалын байдал, төлбөрт үйлчилгээний үнэ тариф, хүнсний аюулгүй байдал, рашааны эх булаг, хамгаалалтын бүсийн дэглэм, хөрс, усыг бохирдлоос хамгаалах талаар МХЕГ-аас шалгалт хийжээ.

Хятад төмс ходоодны шархлаа үүсгэдгийг тогтоожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Нээлттэй нийгэм форум”, “Тэнгэрийн ивээл” сангаас манайд импортоор орж ирдэг төмс, хүнсний ногоонд судалгаа хийжээ. Бид хүнсний ногооны жилийн хэрэгцээнийхээ 23.8 хувийг гадны 40 гаруй орноос импортолдог. Үүний 99 хувийг нь өмнөд хөршөөс зөөдөг байна.

ДОХ-той тэмцэх С.Ламбаагийн санаачлага

Сайд нь мэргэжлийн бус, дэд сайд нь бас нэг тиймэрхүү төрийн нарийн нь нэгэн цагт албан тушаалаасаа хусагдаж явсан МАХН-ын генсекийн шахааны хүн гээд Эрүүл мэндийн яамыг дампуурсан газар гэдэгтэй санал нийлэх хүн олширсоор байна.

Урт наслахын тулд юу идэх вэ

Германы эрдэмтэд урт наслахын тулд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг жагсаалтад орсон 10 хүнсний бүтээгдэхүүн аливаа амин дэмийн цуглуулгаас ч илүү хүний бие организмыг хэрэгтэй зүйлээр хангах гэнэ.

Үндэсний дэмжлэг

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын бие нь чилээрхсэний улмаас, шинжилгээ бас эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьж гэнэ.

Өмнөговьд гажигтай хүүхэд мэндлэх боллоо

Сүүлийн жилүүдэд Монголын ард түмэн алт угаагч хятадуудын балгаар хэцүүхэн байдалд орсон ч төр засаг нь тэднийг үл тоомсорлосоор, он жилүүд урсан одсоор тав гаруй жилийн нүүр үзлээ.

Шалгалтаар цэцэрлэгүүдийн 70 хувь нь хүнсний стандартын шаардлага хангаагүй гарчээ

Энэ сарын 14-нөөс эхлэн Нийслэлийн төвийн цэцэрлэгийн хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх дүүргийн цэцэрлэгт шалгалт хийжээ.

Зүрх судасны өвчин хөдөлмөрийн насныхныг "мэрж" эхэллээ

Дэлхийн зүрхний өдрийг энэ онд "Ажлын байранд эрүүл зан үйлийг төлөвшүүлснээр зүрх судасны өвчин ба харвалтыг бууруулна" уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхий дахинд есдүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэсээр ирсэн.

Монголд төлбөргүй эмнэлэг нээнэ

Бага наснаасаа хийдэд шавилан сууж Төвдийн Дарма ууланд есөн жил зулайнаасаа гэрэл цацартал бясалгал хийсэн Солонгосын санваартан, зураач, яруу найрагч, эмч Ким Сон Жун “Монгол нутгийн дөрвөн зүг найман зовхист” нэртэй зургийн үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэжээ.

Эхийн эндэгдэл өсч, гажиг өсөлттэй хүүхэд төрөх боллоо

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд халдварт шар өвчин тархалттай,хавдараар өвчлөгсдийн тоо нэмэгдсэн гэдэг мэдээний мөрөөр аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, аймгийн ИХ-ын төлөөлөгч Мүбаракийн Хадыстай уулзаж ярилцлаа.

Давсны “ид шид”

Бидний өдөр тутам хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг давсанд хоол амтлахаас илүүтэй хэд хэдэн гайхалтай “ид шид” байдгийг эрдэмтэд нотолсоор байна.

Халдварт өвчний талаарх мэдээ

2009 оны 9 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 12 төрлийн халдварт өвчний 202 тохиолдол бүртгэгдсэнээс 51.9 хувь нь цусан суулга, 31.6 хувийг вируст гепатит эзлэж байна.

"Жонон сүү" компанийн бүтээгдэхүүнээс хүүхдүүд хордсон байж болзошгүй

Халдварт цусан суулга өвчнөөр өвдсөн хүүхдүүд "Жонон сүү" компанийн сүү, сүүн бүтээгдэхүүнээс хордсон байх магадлалтай талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр мэдээллээ. Задгай савлагаагаар түгээгдэж байсан тус газрын бүтээгдэхүүн тээвэрлэлтийн явцад халдвар авсан байж болзошгүй гэж үзжээ.

Тус компанийн хувьд хүнсний бүтээгдэхүүн болон ажлын байрны дүгнэлт байхгүй байсан аж. Мөн өвчний халдварыг бүрэн зогсоосон ч дахин халдвар гарах магадлалтай байгаа учраас дүүргүүдийн эмнэлэгүүд хяналт тавьж ажиллахаар болжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хийсэн шалгалтаар дөрвөн цэцэрлэг халдвар, хамгааллын дэглэм зөрчсөн байжээ.

Хүчирхийлэгчийг өөгшүүлж болохгүй

Хүчирхийлэл олон хэлбэртэй
Хүчирхийлэл гэдэг үг тэнцвэргүй харилцаа буюу бусдыг эрхшээлдээ оруулах, хүч хэрэглэх, дарамт шахалт үзүүлэх, бусдыг сэтгэл санаа, бие махбодын хувьд хохироох гэсэн утга санааг агуулж байдаг. Хүчирхийлэл нь бусдын аюулгүй, дархан байдалд халдаж байдгаараа гэмт хэрэг юм. Хүчирхийлэл нь олон янзаар илэрдэг. Үүнд гэр бүлийн, хүүхдийн, хөгшчүүлийн, бэлгийн гэх мэт хүчирхийлэл ордог. Эдгээр нь та бидний амьдрал дунд байсаар байна.

Хүчирхийлэл хэрээс хэтэрвэл аюул дагуулна. Үүнийг хүний эрх мэддэггүй, харгис хэрцгий тэр л этгээдүүд үйлддэг. Тиймээс энэ талаар мэдлэгтэй байж, хүчирхийлэгч этгээдүүдийн эсрэг тэмцэж байх хэрэгтэй.

Гэр бүлийн хүчирхийлэл энгийн зүйлээр эхэлдэг
Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө айлган, сүрдүүлэх, занах, доромжлох зэргээр бие, сэтгэлийн дарамт үзүүлж, хүч хэрэглэхийг тухайн гэр бүлийн доторх хүчирхийлэл гэж үздэг. Гэр бүлийн хүчирхийлэлд үг хэлээр болон биеийн хүчээр бусдыгаа дарамтлах бүх үйлдэл хамрагддаг. Тэр үйлдэлд өртсөн хохирогч нь сэтгэл санаагаар унахаас эхлээд биедээ шарх сорвитой болоход хүрч улмаар амь насанд нь аюул учирдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үг хэлээр доромжлохоос гадна бие махбодын хүчирхийлэлд хүргэдэг, дарангуйллын нэг хэлбэрээс нөгөөд шилжин даамжирч байдаг үйлдэл юм. Энэ үйлдэл нь гэр бүлийнхний дунд маш нуугдмал байдгаараа онцлогтой. Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн хэцүү нь маш энгийн зүйлээр эхэлж, аажимдаа улам харгис шинжтэй болохоос гадна тодорхой хугацааны дараа давтагддаг нь сэтгэл эмзэглүүлсэн явдал юм.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн түүнийгээ нуун дарагдуулдаг
Зарим хүний бэлгийн зан үйл аюултай, бусдыг хохироодог нь гунигтай зүйл мэт санагдавч амьдрал дээр үнэн байдаг. Ийм маягийн зан үйл гаргахыг бэлгийн хүчирхийлэл гэж үзэхээс өөр аргагүй. Энэ нь ч учиртай. Хэн нэгнийг сексийн зорилгоор өдөж, зохисгүй харьцахыг хэлж буй хэрэг юм. Бэлгийн хүчирхийлэл нь хүүхэд, насанд хүрсэн хүмүүсийн алинд нь ч гэсэн хүнд сэдэв юм. Энэ тухай бодох, бусадтай ярилцахад их бэрхшээлтэй. Үүнээс гадна хүмүүсийн дунд бэлгийн хүчирхийллийн талаар буруу, ташаа ойлголт, мэдээлэл их байдаг. Хүчирхийлэлд автсан эмэгтэй энэ тухайгаа бусдад ярих нь өөрийнх нь нэр хүндэд нөлөөлнө гэж үздэг. Энэ бүхэн надаас л болсон. Би тэр хүнтэй уулзаагүй л бол, тийм хувцас өмсөж хүмүүсийн анхаарлыг татаагүй бол, сайн бодоогүй миний л буруу түүний үгэнд итгээгүй бол гэх мэтээр хохирогчид өөрсдийгөө буруутгаж ихэнхдээ энэ тухайгаа нуун дарагдуулдаг.

Нөхөрлөх хүнээ зөв сонгох хэрэгтэй
Хүүхдүүд болон насанд хүрэгсэд багаасаа бусдыг хүндэтгэж харьцах ёсыг заалгаж өсдөг. Хүнтэй бэлгийн хавьталд орохдоо ч энэ ёсыг умартвал бэлгийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр хүний нууц эмзэг эрхтэнд хүрэх буюу оролдох нь бэлгийн хүчирхийлэл мөн. Бэлгийн хүчирхийлэлд хэн ч өртөж болно. Хоорондоо үерхдэг хайртай хосуудын хувьд ч гэсэн нэгнийгээ хүсээгүй үед нь, зөвшөөрөл авахгүйгээр бэлгийн хавьтал үйлдэх нь мөн л хүчирхийлэлд тооцдог. Орчин үед үүнийг болзооны үеийн хүчин гэж нэрлэх болсон. Ямар ч нөхцөлд чиний бие махбод зөвхөн чинийх шүү гэдгийг санаж явах нь чухал. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн түүхийг харахад хүчирхийлэгчид ихэнхдээ хохирогчийн танил, ойр дотны хүмүүс байдаг. Тиймээс хүүхдээ асран хамгаалуулж, хүмүүжүүлэхэд туслалцаа авахаар хандаж байгаа хүнээ маш сайн бодож сонгох хэрэгтэй юм.

Хүчирхийлэлд өртөхгүйн тулд тэмц
Хэрэв хэн нэг хүн биед чинь хүрч, чамайг хүсээгүй байхад оролдох юм уу, ер нь ингэж болохгүй гэж бодож байгаа бол "Боль, намайг битгий оролд", "Болиоч" гэж шулуухан хэлэх хэрэгтэй. Ойр хавьд байгаа хүмүүсийг чангаар дуудаж, тэндээс тусламж хүсэх хэрэгтэй. Мөн энэ тухайгаа өөрийн итгэсэн хэн нэг хүнд заавал хэлж мэдэгдэж байх ёстой. Ихэнх хүчирхийлэгчид тухайн үйл явдлын талаар бусдад мэдэгдэхгүй байхыг хүсэх юм уу, эсвэл хэлж болохгүй гэж сүрдүүлдэг. Энэ нь тэд дараагийн удаад өөр олон хүнийг хохироох боломжоо алдахгүй байх гэсэн санаа юм. Тийм болохоор хүн бүр үүнийг чухалчлан үзэж тохиолдол болгоныг илчилж байвал бусдад сэрэмжлүүлэг болохоос гадна хүчирхийллийг газар авахуулахгүй байхад чухал нөлөөтэй.

Хөхний даруулга “Хатаагч”

Бүсгүйчүүдийн ажлыг, цаг завыг хөнгөвчлөх, “мөнгийг” нь бага ч болов хэмнэх зорилготой шинэлэг санаа бүхий нэгэн бүтээл мэндэлжээ.


Саяхан АНУ-д 32-42, B-DD хүртэлх бүх төрлийн размерийн хөхний даруулганд зориулсан хөхний даруулга хатаагчийг зохион бүтээжээ.

Хөхний даруулга бүтээх санааг анх Кэти хэмээх бүсгүй 2006 онд санаачилсан бөгөөд АНУ-ын “ИнвестСорс” компаний мэдээллийн албаны дарга Александр Фаренников загварыг зохион бүтээж “BraDryer” компаний хамт олон үйлдвэрлэжээ.
Технологийн эрхээ хараахан аваагүй байгаа ч тус хөхний даруулга хатаагч хэдийнээ маш олон эмэгтэйчүүдийн талархлыг хүлээгээд байгаа гэнэ.

Энэхүү хөхний даруулга хатаагч нь хөхний даруулгыг маш богино хугацаанд хатаахаас гадна хамгийн гол нь хөхний даруулгын хэлбэрийг нь алдагдуулалгүй, агшаалгүй, цаг завыг тань мөнгийг тань үрэлгүйгээр хатаах зэрэг маш олон давуу талтай ажээ.

Дашрамд сонирхуулахад тус хөхний даруулгыг “Кэти” гэж нэрлэжээ.

Сайн явах санааных

Улсын Клиникийн II эмнэлгийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, Клиникийн проф. Д.Цагаан энэ талаар ийн өгүүлжээ.


  • Залхуугүй хөдөлмөрч, ажил амьдралдаа хайртай, ямагт өөдрөг сэтгэхүйгээр амьдрах хэрэгтэй.
  • Эмэгтэй хүн (эрэгтэй хүн ч гэсэн) сайн тогооч болохыг хичээгээрэй. Өглөө , өдрийн хоолыг олон төрөл, чанартайгаас гадна амтлаг, тэжээллэг байлгах нь чухал. Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө хөнгөн, бага идэх хэрэгтэй. Өглөөний цайндаа нэг аяга сүү, оройн хоолондоо тараг, аарц эсвэл сүү хэргэлэж занших нь эрүүл мэндэд тань наанадаж яс сийрэгжихээс сэргийлэх ач холбогдолтой.
  • Өдрийн амьдралыг хэвшмэл дэгтэй болгох хэрэгтэй. Өглөө эрт босч нэг аяга хүйтэн ус уугаад 20-30 минут салхилж орж ирээд гар нүүрээ угааж, бүх биеэ чийгтэй алчуураар арчих эсвэл сайхан шүршүүрт ороод өглөөний цайгаа уунгаа хөгжим сонсох гэх мэтээр өөрт тохирсон дэглэмийг бий болгон дагах нь амьдралыг тань улам өнгөлөг, эрч хүчтэй болгох вий. Оройн хоолныхоо дараа мөн л хэдэн минут салхилчаад унтах нь сайхан нойрсох нэг үндэс юм. Хоногт 6-8 цаг унтаж амрахыг зөвлөе. Зуны цагт зусланд гарах зэргээр агаарт амрах бас л нэгэн шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг нэмнэ.
  • Огт өвдөхгүй хүн гэж үгүй. Өвчин бол нийгмийн үзэгдэл. Ядуурал, бухимдал, санхүүгийн хямрал гээд өвчин эмгэгийг нөхцөлдүүлдэг нийгмийн аливаа сөрөг үр дагаврыг сөрөн зогсох сэтгэлийн чин зориг хүн бүрт байх хэрэгтэй. Сэтгэлийн хаттай байхад эдгэхгүй өвчин гэж үгүй. Эрт оношилж, зөв эмчилж чадвал эдгэхгүй өвчин гэж бараг үгүй ч өвдсөн хойноо бус өвдөхөөсөө өмнө сэрэмжилж, сэргийлж байх нь зүйтэй юм. Тэр сайн, энэ сайн гэж олон эмч, эмнэлэг, шинжилгээний газраар явалгүй нэг сайн эмнэлэг, нэг сайн эмчид эрүүл мэндээ даатгах нь хэрэгтэй гэж санана. Туйлын тэвчээр хатуужил, эдгэнэ гэсэн чин хүсэл эрмэлзлэл хат байсан цагт үр дүн гарна.
  • Оюуны, суугаа хөдөлмөр хийдэг хүмүүс болж өгвөл өдөрт 2-3 цаг биеийн хүчний хөдөлмөр хийх, ажил эсвэл хичээлдээ явганаар юм уу дугуйгаар ирж очих, спортоор хичээллэх хэрэгтэй. Ер нь хүн бүр байнгын дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Хөдөлгөөн бол амьдрал, бүх амьд биет хөдөлгөөн дээр оршдог хуультай.

Гадил хоол боловсруулах эрхтэнд сайн нөлөө үзүүлдэг

Banana-Musa sapienta
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан хүнсний тухай санал асуулгад банан буюу гадил нь хүн төрөлхтөний хэрэглэдэг гол нэрийн жимсний жагсаалтын хоёрт алимны дараа бичигджээ. Гадилын олон арван сортыг хүнсэнд хэрэглэж болох авч өнөөдөр дэлхий дахинаа musa sapienta, musa paradisiacal plantain гэсэн хоёр төрлийг хүнсэндээ голчлон хэрэглэж байна. Гадил манайд ургадаггүй. Голдуу урд хөршөөс импортоор амтат гадил /musa sapienta/ орж ирдэг. Хүмүүсийн өргөн хэрэглэдэг жимсний төрөлд ордог нэг ширхэг гадил нь хальстайгаа 200-300 гр орчим жинтэй, 1,5-2,5 голчтой, урт зуйван гонзгой хэлбэртэй, хальс нь цайвар шаргал, гүйцэд болоогүй үедээ ногоон өнгөтэй байдаг. Цайвар шаргал хальсан дээр жижиг бор цэгэн тууралт үүссэн нь жимс бүрэн боловсорсны шинж юм. Хүмүүс гадилыг зөвхөн шаргал өнгөтэй хэмээн боддог. Гэтэл шараас гадна улаан, яргуйн цэнхэр өнгөтэй, хар судалтай ногоон зэрэг янз бүрийн өнгөтэй байдаг. Гадилын мод 10-26 фут өндөр ургадаг бөгөөд жимс боловсрох 50-150 ширхэг багц салаа хонгорцогтой, нэг салаанд 10-25 ширхэг гадил ургадаг. Амтат гадилыг ямар нэг боловсруулалтгүйгээр идэж болно. Харин хар ногоон өнгөтэй хатуу хальстай Plantain гадил жимсийг шарах буюу боловсруулж хэрэглэдэг.

Түүх:
Гадил жимсний уугуул нутаг нь Малайз юм. Уг жимсийг 4000 гаруй жилийн тэртэйгээс хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэх болжээ. Анх Малайчуудын амталсан энэ жимсийг Дундад зууны үед Португалчууд хүнсэндээ хэрэглэдэг болж улмаар тэд XV зууны сүүлчээр Америк тивд зөөвөрлөн тарималжуулжээ. Гадил нь халуун орны трофик болон субтрофикийн бүст голчлон ургадаг. Хамгийн ихээр тариалагч нь Коста-Рика улс бөгөөд удаахь байрт Мексик, Эквадор, Бразил ордог.

Тэжээллэг чанар:
Гадил нь potassium буюу витамин К-гаар хамгийн баялаг жимс. Үүнээс гадна витамин В6, С, эслэг рибофлавин, магнезим, биотен зэргийг бас найрлагандаа агуулдаг. Бусад жимсийг бодвол тийм ч шүүслэг биш боловч чихрийн нэлээд өндөр агууламжтай, илчлэгээрээ ч дээгүүрт ордог.

100 гр гадил жимсэнд:
Илчлэг-89 Ккал
Протейн-1.1 гр
Өөх тос -0.3 гр
Нүүрс-ус-22.8 гр
Эслэг -2.6 гр
Чихэр 12.2
Patassium -358 мг
Магнезим -27 мг
Кальци -5мг
Chitinase-фермент бага хэмжээтэй агууллагддаг.

Анагаах чанар:
Эрүүл мэндийн ач тусаараа гадил нь хүний биеийн дотоод эрхтэний хэвийн үйл ажиллагаанд чухал хэрэгцээтэй жимс юм. Нэг ширхэг гадил жимсэнд дунджаар 440 орчим мл potassium буюу кали агуулагддаг. Энэ нь хүний биед хамгийн чухал электролит бөгөөд зүрхний үйл ажиллагаанд бие махбодийн усны зохицуулалтыг хийж, цусны даралтыг хэвийн байлгах гол түлхүүр хүчин зүйл гэж хэлж болно. Зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихдэх, цус харвалт зэргээс урьдчилан сэргийлэхэд онцгой нөлөө үзүүлж байгааг шинжлэх ухааны судалгаагаар баталсан. АНУ-ын Зүрхний өвчин судлалын холбооноос дөрвөн жилийн туршид эмнэлгийн ажилтан 40 мянган эрэгтэй хүнд судалгаа хийхэд зүрх судасны өвчнүүд, тухайлбал, цус харвалтад өртөх нөхцөл нь гадил жимсийг өдөр бүр хэрэглэсний үр дүнд багассан. Мөн хүнсэндээ гадил бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчлөл, зовиур харьцангуй цөөн илэрсэн нь батлагджээ. Гадил ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Түүний найрлагад маш бага хэмжээтэй агуулагдах пектин нь хоол боловсроход чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн эслэг нь цусан дахь холестерины хэмжээг багасгах үйлдэлтэй төдийгүй өтгөн хатах зовиурыг багасгах чадвартай. Plantain сортын гадил нь ходоодны шархлаанд эмчилгээний ач холбогдолтойг эрдэмтэд судалгаагаар нотолжээ.

Хадгалах:
Гадилыг тасалгааны хэмд зөвхөн 3-5 өдөр, хөлдөөгчинд хоёр cap хүртэл, хөргөгчинд 10 долоо хоног хадгалах боломжтой. Хальс нь борлосон гадил жимсийг хэрэглэж болохгүй. Гадил жимсийг хатаасан хугацаанаас нь хойш гурван cap хүртэлх хугацаанд л хэрэглэж ёстойг анхаараарай.

Үхрийн махан ороомог

Орц:
- Мах 220 гр
- Дарсан өргөст хэмх 1 ш
- Цөцгийн тос 1 х/х
- Гахайн өөх 20 гр

- Сонгино 55 гр
- Яншуй 3 гр
- Гурил 1 х/х
- Давс
- Повоор

Үхрийн махыг маш нимгэн хавтгайлж хэрчээд дээр нь гич түрхэж, давсалсан өргөст хэмх, сонгино, гахайн өөхөө нарийхан хэрчиж тавиад нэг талаас нь хумьж бөөрөнхийлнө. /Утсаар ороож бэхэлж болно/

Ороомгийг өндгөнд дүрж, талхны хатаамалд өнхрүүлж, тосон эргүүлж тойруулан шараад бага зэрэг устай саванд хийж давс повоороор амтлан битүү жигнэнэ.

Таваглахдаа хэсэгчлэн зүсэж ялгарсан шүүсийг дээрээс нь асгаж өгнө. Хачирт нь чанасан гоймон, дарсан байцаа дагуулж болно.