Monday, December 14, 2009

Стандартын бус ардчилал руу

Гурван сарын өмнөх УИХ-ын сонгуулийн дараагаар хөвөрсөн үйл явдлын өрнөлийг ажиглаваас нэг л дүгнэлт гарна. Монголд ардчилал, хүний эрхийг эртнээс бэлдсэн маш нарийн зохиолын дагуу хумиж байна даа гэж.

Үүрд хамт байгаач, Ээж ээ

Eejee.jpgЭЭЖЭЭ, ЭЭЖЭЭ, ЭЭЖЭЭ Эгэл сайхан энэ л хэвээрээ Үүрд хамт байгаач ЭЭЖЭЭ Эрх танхил энэ л хэвээрээ Үр нь хамтдаан байя ЭЭЖЭЭ.
 
Ардын зураач Дагдангийн Амгалан 1962 онд оюун билиг төгс жигдэрсэн 29 насандаа монгол түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдсэн алдарт ЭЭЖЭЭ Сайн байна уу зургаа бүтээжээ.

Ээжээ хэмээн эргэн санах бүрийд хар балчирхан бага насны гэнэн цагаахан ой тойнд үлдэж хоцорсон нэгэн зураг санаанд орох билээ. Энэ зургийг харах бүрийд хэмжээлшгүй их эрч хүч төрж хүй энэ орчлонгийн хамгийн ариухан дүр зураг өөрийн эрхгүй сэтгэлд тодрон буух. Хараад хараад ханашгүй энэ сонгодог зургийг харах бүрийдээ шинэ бодол төрж, хайрлаад хайрлаад гүйцэшгүй бууралхан ээжийгээ үгүйлэн өрөвдөн санах билээ. Чухам ийм учраас www.bayanmongol.com Эхийн хайр уралдааныг зарлахдаа энэ зургийг сонгож авсан учиртай. Чухам ийм учраас монгол түмний минь нэгэн их алдарт хүний тухай өгүүлэхгүй байхын аргагүй.

Хараагийн баатар ван, Насан-Очирийн Наваан-Юндэн гэж хэн бэ?


Монголын алдарт хүмүүсийн цувралаас


Хараагийн баатар ван, Насан-Очирийн Наваан-Юндэн гэж хэн бэ
:

Ардын хувьсгалын нууц 2 бүлгэмийн 13 гишүүний нэг, 13 настай партизан мөн үү?
Алтан ургийн ясан хэлхээ, угсаа залгасан сүүлийн ноён мөн үү?
Алдарт шунаагүй, мэдлэгт шунасан ард түмний хүү мөн үү?
Ардын боловсрол, соёлын үрийг анхлаж тарьсан сэхээтэн мөн үү?

Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх – 5.5х5.5 см. Яг л ийм хэмжээтэй гайхамшигт бүтээл.


1980 онд 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдын” нэг болжээ.
 
Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, Судар бичгийн хүрээлэн - гийн анхны гишүүдийн нэг, Монгол хэлний алдарт Шагжийн толь бүтээсэн, хожмоо 1937 онд Далай ламд мөргөсөн хэргээр хэлмэгдэн шоронд цаазлуулсан, Билгүүн номч Б.Ринчен - гийн гарын багш, Амар сайд (1886-1941) - ын ойрын төрөл,  төвдөч Садоо овогт Сангажавын С.Шагж  гэвш  1914 онд Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг,  5.5х5.5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд үсгээр багтаан бичсэн.

Иргэн Таны эрүүл мэнд: Амьсгалын эрхтэн системийн тухайд

greenhealth.pngШим мандалын тольт дор оршихуйн хүрдэнд эргэлдэгч  бодьгал нугуудын амьдрал хэмээгч гайхам тогтолцоо нь, амьд биеийн үндсэн үйл ажиллагаа  болох  тасралтгүйгээр явагдах бодисын солилцоо юм. Үүний л учир амьсгалдаг хийгээд, агааргүйгээр амьдарлыг төсөөлөхийн аргагүй билээ. Учир иймийн тул амьсгалын эрхтэн систем, амьсгалах үйл ажиллагааны тухайд товчхон өгүүлэхийг зорив. Амьсгал гэдэг нь гадаад орчин бие махбодь хоёрын хоорондох хийн солилцоо юм. Өөрөөр хэлбэл агаараас хүчилтөрөгчийг бие махбодийн эд эсэд хүргэж, бодисын солилцооны дүнд биеийн эд эсэд үүссэн нүүрсхүчлийн хийг биеэс гадагшлуулах үйлдэл юм. Гэхдээ энэ нь цусаар дамжин явагддаг. Хийн нэвчилтийн хуулиар, уушгины цулцанд хүчилтөрөгч  цусанд нэвчиж цааш цусны эргэлтээр эд эсэд дамжин зөөвөрлөгддөг. Чухамдаа уушигны тараагуур судсанд хүчилтөрөгч нь цусны улаан эсдэх гемоглобинтой холбогдсоны дараа л зөөвөрлөгдөнө.

Thursday, December 10, 2009

Шинэ жилийн үлгэр

-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ?
Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа. Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ.

Monday, December 7, 2009

Билл Гейтс: Сургуульд заахыг мартсан 11 зүйл

Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч мэдэрдэг хүмүүст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг.

Тодорхойлолт захиа хэрхэн авах вэ?

Тэтгэлэг авахад чухал үүрэг гүйцэтгэдэг Recommendation Letter (Reference Letter ч гэж бас нэрлэдэг)-г хэрхэн бичих, юуг анхаарах талаар зөвөлгөө, мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ.
Тодорхойлолт захиа ихэвчлэн сургуульд элсэх гэж байгаа эсвэл шинэ ажилд орох гэж буй хүмүүст хэрэгтэй болдог. Тодорхойлолт захиа гэдэг нь нэг талаас таныг бусад хүмүүс тодорхойлсон албан бичиг боловч нөгөө талаас та өөрийнхөө бусдаас ялгарах давуу, онцлог талуудаа уншигч хүнд танилцуулж байгаа явдал учир сайн бодож, төлөвлөж хийх хэрэгтэй. Манай их дээд сургуулиудад элсэхэд “элсэлтийн шалгалт” гэсэн нэртэй дан ганц оюуны чадавхийг дүгнэсэн шалгалтад тулгуурладаг. Гэтэл барууны өндөр хөгжилтэй орнуудад, тухайлбал АНУ, Англи, Австрали зэрэг орнуудын сургуулиуд сурлагын дүнгээс гадна тухайн хүний зан байдал, удирдах чадвар, багаар ажиллах чадвар, хувийн зохион байгуулалт зэрэг хувь хүнийг тодорхойлсон чадваруудыг ундэслэж элсүүлэх, мөн ямар нэгэн санхүүгийн тэтгэлэг олгох эсэхээ шийддэг юм.

Яагаад TOEFL өгөх ёстой вэ

* Энэхүү шалгалтыг өгсөнөөр та Хойд Америк, Канад, Англи, Шинэ Зеланд болон бусад орнуудад ажиллаж байгаа дэлхийн стандарт шаардлагыг хангасан их дээд сургуулиудад ямар ч мэргэжлээр суралцах боломж нээгдэх юм. Энэ нь Англи хэл дэлхийн хэл болсонтой холбогдон бусад орнуудын ихэнх их дээд сургуулиуд гадаадын оюутнуудад Англи хэл дээр хичээл нь явагддаг сургалтуудыг санал болгодогтой холбоотой юм.


* TOEFL® iBT шалгалт нь бусад шалгалтуудаас шалгалт өгч байгаа таны шаардлагыг хангах үүднээс хамгийн уян хатан, нийтлэг, хаана, хэзээ, ямар хугацаатай авах нь тодорхой байдаг шалгалт юм.

Шалгалт хэрхэн зохион байгуулагддаг вэ?

Энэхүү шалгалтыг маш нарийн хяналтын дор Англи хэлний мэргэжилтнүүд шалгалтыг бэлдэж, стандартчилж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг. Шалгалтанд орж байгаа асуулт бүр ETS байгууллагын хэд хэдэн дамжлагаар мэргэшсэн ажилтануудын гараар шалгагдаж хянагддаг. TOEFL® iBT -ийн шалгалтыг тусгай зөвлөл удирдан явуулдаг ба энэхүү зөвлөлд хоорондоо хамааралгүй ажиллах хэл шинжлэлийн, хэлний шалгалтын, мөн Англи хэл заадаг мэргэжлийн хүмүүс зэрэг өндөр мэргэжлийн хүмүүс багтдаг. Зөвхөн энэ зөвлөл энэхүү TOEFL® iBT ийн талаар удирдамж гарган дэлхий даяар мөрдүүлдэг.
iBT TOEFL шалгалтын төлбөр

Төрөл

Төлбөр

Бүртгүүлэх

Хаана өгөхөөс шалтгаална

Хоцорч бүртгүүлэх

US$25

Бүртгэлийн хугацааг өөрчлөх

US$50

“TOEFL® iBT”-н оноог хүчингүй болгох

US$20

Оноогоо дахин мэдээлүүлэх (сургууль, институт руу 1 удаа явуулахад)

Тус бүр US$17

“TOEFL® iBT”-н ярианы юмуу бичгийн хэсгийн оноог дахин хүсэх

US$60

“TOEFL® iBT”-н ярианы болон бичгийн хэсгийн оноог дахин хүсэх

Зарим анхаарах зүйлүүд

.

1. &nb sp; ; АНУ-д сурах сонирхолтой оюутан консулын газраас виз авах шаардлагай байдаг тул бичиг баримтаа сурах гэж байгаа сургуульдаа хичээл эхлэх өдрөөс 2-3 сарын өмнө явуулсан нь зохимжтой байдаг.

2. &nb sp; ; Сургууль болгон өөрийн дүрэм ба зарчимтай байдаг тул тус сургуулийнхаа нөхцөлтэй сайн танилцаж байж бичиг баримтаа явуулах нь зөв байдаг. Хэдийд амралтаа аваж болох, сургалтийн зардалаа яаж буцааж авах гэсэн зүйлүүд байдаг.

3. &nb sp; ; Оюутан АНУ-д ороод ирсэн нөхцөлд сургуулиа шилжүүлж болдог. Сургууль болгон өөрийн дүрэмтэй, хэдэн улирал эсвэл семестр сураад гадаад оюутан шилжиж болно гэх мэтчилэн. Харин Монголоос ээж аав гэр бүлээ урьж авчирах санаатай байгаа бол тус сургуульдаа яваж байсан нь дээр байдаг.

4. &nb sp; ; Зарим сургууль гадаад оюутан г шилжүүлэх их дүргүй байдаг иймд оюутанг сүрдүүлж америкийн цагаачлалийн байгуулагт мэдэгдэнэ гэж айлгадаг. Оюутан сургуулийн дүрмийн дагуу шилжих хүсэлт гаргасан учир ийм сүрдүүлэлтэнд орож болохгүй

Илтгэл тавих 18 зөвлөгөө

...
1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио.
2. Энгийн төв хувцасласан байх.
3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болгох нь чухал
4. Хэрэв илтгэгч хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван итгэлтэй ярьж чадна.
5. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
6. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
7. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж байгаа зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг юм.
8. Дохио зангаа хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
10. Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
11. Ямар ч тааламжгүй байдалд бие барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүй ярьж байх ёстой.
12. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.
13. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.
14. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.
15. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
16. Лекцээ амжилттай болгохын тулд
А. Сонсогчдын анхаарлыг татах
Б. Илтгэгчийн ярианы эхлэл үнэхээр энгийн ойлгомжтой байх ёстой.
17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрвээ санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.
18. Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой

Хэрхэн Гадаад хэл амжилттай сурах вэ?

Та амьдралдаа хэдэн удаа гадаад хэл сурах нь чухал гэж бодож байсан вэ? Магадгүй та чухал гэж бодсон учраас хэлний курсад нэг бус удаа сууж байсан уу? Хэрэв та тийм гэж хариулж байгаа бол дараахь зөвлөмжид анхаарлаа хандуулна уу!


1. Элдэв дүрмийн ном, шинэ үгээр дүүрэн цаас барьж авахаасаа өмнө та сэтгэл дахь хүнтэйгээ ярилц. Яг одоо та өөр өөртэйгээ ярилцах цаг гаргаарай. Юун түрүүнд өөрөөсөө чангаар асуу: Надад үнэхээр хэл сурах шаардлага байгаа юу гэж? Магадгүй хариултууд нь ар араасаа цуварч байж болох юм.
• Тухайн хэл дээрх материал(таны хамгийн дуртай кино,ном зохиол)-ийг ойлгох чадвартай болно
• Илүү өндөр цалинтай ажлын байр
• Гадаад хэл дээрх А гэсэн үнэлгээ гээд л бишгүй олон шалтгаан байгаа байх, яг эдгээрийгээ цаасан дээр буулган бич.
2. Хэл сурах хүслээ зорилго болгон дэвшүүл. Өдөр болгон нүднийхээ өмнө зорилгоо бичсэн цаасаа ил тавь. Та зорилгоо хараад урам зориг орон ирээдүйн хэлтэй бол гэсэн төсөөллүүд тань биелэх мэт санагдах болно.
3. Ингээд сэтгэл зүйгээ бэлдсэний дараа үндсэн сууриуд болох дүрмийн мэдлэг, дуудлага, байнга хэрэглэгддэг үг, хэллэг гээд эдгээрт анхаарлаа хандуулаарай.
4. Хэлийг хүмүүстэй хамтран сурах нь үргэлж сайн аргуудын нэг байдаг учраас та хэлний курст хамрагдаарай. Өдөрт сурсан зүйлсээ багадаа 30-60 минут заавал давтан хичээллээрэй.
5. Шинэ сурсан үгээрээ өгүүлбэр зохион хэн нэгэнтэй харилцаж болно мөн өөрийнхөө үйлдлүүдийг сурж буй хэлээрээ хэлэхийг оролдоорой. Жишээ нь: “Би алхаж байна” гэдгийг “I am walking down street “ гэх мэт өөртэй зугаатай байдлаар хэлээ давтаж болно.
6. Шалгалт, тестээс бүү эмээ. Хэдийгээр сайн хичээллэсэн боловч шалгалтандаа тааруу дүн авсан бол, яг юун дээр алдаж байгаагаа харах сайхан боломжтой болж байна гэсэн үг шүү дээ.
7. Хэл сурах хүсэлтэй тантай ижил түвшний харилцан яригч ол. Хоорондоо харилцаж бие биенийхээ алдаанаас суралцах нь хөгжилтэй бөгөөд их үр дүнтэй байх болно.
8. Ажил, хичээлийн цаг заваараа интернэтээр хэсэж, тухайн хэлтэй холбоотой материалыг сонирхон судалж болно. Мөн та компьютерийн тусгай програм ч худалдан авч болно.
9. Хэн нэгэн хүн таны хэл сурах хүслийг унтраахааргүй эрч хүчтэй байгаарай. Хэл сурж эхлэхээсээ өмнө сэтгэл зүйгээ бэлдэж өөртөө зорилго тависан тохиолдолд ямарваа нэг бэрхшээл таны ирээдүйн төсөөллийн хажууд өчүүхэн байх болно.



Ингээд амжилт хүсье! Хэлтэй бол хөлтэй, Хүсэлтэй бол боломжтой байх болно

Нүдээ хамгаалах арга

Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад системийн өвчин үүсгэж болдог байна. Нас ахихад хүний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчлөл үүсэх магадлал өндөртэй болдог. Зарим нүдний эмгэгүүд тийм ч амар эмчлэгддэггүй боловч шинэ мэс заслын аргууд нэвтэрч байгаа нь тухайн өвчний явцыг удаашруулж, хараагаа сайжруулахаар шил зүүж, контакт линз хийж мөн лазерын хагалгаа болон болор шилжүүлэн суулгах хагалгаа ихээр хийлгэдэг болсон байна.


Нүдээ хамгаалж байх 5 зөвлөгөө:
1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-с илүү муу бол жил бүр нүдний эмчид нүдээ үзүүлж байгаарай.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлж бай. Жишээ нь:чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.
3. Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж бай. Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх
5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас



Харааны чадвараа сайжруулах 5 арга:
1. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах
2. Найзуудтайгаа тоо юм уу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Бaрьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юмуу үсгийг харж хэлнэ.
3. Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дарааллаар нь харж тогтоогоод эргээд дарааллаар нь нэрлэх.
4. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах. Ингэж хараагаа холдуулж ойртуулж байх нь чухал дасгал болно.
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх .



Нүдэнд зориулсан дасгалууд
Нүдний дасгал
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд
Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай



Хараа сайжруулах:
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.

Дараа нь
нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын хараа муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэл-дүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана

Sunday, December 6, 2009

Dуруу ч иргэдээ ядууруулсан төрийн буруу бүр их

new photo
Төр засгийн амалсан амлалтуудыг иргэд хүйтэний улирал эхэлсэн энэ үед ихээр үгүйлж байна. Түлэх түлээгүй идэх хоолгүй болсон олон иргэд энэ өвлийг яаж давах учираа олохгүй арга ядахдаа манай телевизээр дамжуулан төрөөс өрөө нэхэж байна.Гэдэс нь өлсөглөн ч урин цагийн тэнгэр доор нарны илчэнд  сэтгэлээ тайтгаруулан  өлсөхийг үл тоодог нь Монгол хүний зан .Харин есөн есийн хүйтэний эрчийг Монгол түмэн хоол хүснийхээ илчилгээр даван туулдаг.Үүнийг хэлхийн учир нь Хүйтэний ам наашилж байгаа энэ үед нийслэлийн гэр хорооллуудад ходоод нь хоосон иргэд тулга нь нурамгүй өрхүүд олон байна. Шуудхан хэлхэд жавар хурагсан дөрвөн ханны дунд л байгаа болхоос траншенаас нээх өөрцгүй амьдралтай иргэд маш олон байна.Энэ нь манай улсад ядуурал маш хурдтай газар авч байгаагын илрэл юмаа. Энэ айл өрхүүдэд ихэвчилэн бага насны хүүхэдүүд өрх толгойлсон эмэгтэйчүүд л амьдарч байна.Хүйтэн жавар хурагсан шавар дагзанд ходоодондоо хоолгүй амьдрах  бага насны хүүхэдүүд элдэв төлийн өвчин ороож хамрын ханиад хүрэх энэүүхэнд .Мөнгөгүй л бол өвдөсний хохи болсон энэ цаг үед өвчилсөн хүүхэд багчууд эрүүл мэндээрээ хохирч амь насаа алдах явдал ч гарсаар байгаа юмаа. Хэдий ядуу амьдрах нь иргэдийн арчаагүйнх мэт санагдавч иргэдээ яду амьдруулж байгаа төр өөрөө бүр ч арчаагүй юмаа. Ядуу айл өрөх өрх толгойлсон эмэгтэй жирэмсэн эх хөхүүл эх зэрэг маш олон тэтгэмжийг төрөөс иргэддээ ологдогч энэ нь жинхэнэ эзэддээ хүрч чаддаггүй хүрсэн ч юмны үнэ нь өссөнөөс 5 хүрз нүүрэсний үнэ хүрэхгүй байгаа юмаа. Түшиж тулах ах дүүгүй тэтгэж дэмжих төр засаггүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болоод байгаа олон иргэдийн төлөөлөл болгож дараах яриаг хүргэе.
Уул нь Монголчууд бид хувьтай орны иргэд.Дээр нь эд хөрөнгө арвинтай өглөгч сайхан сэтгэлтэй төрийн түшээдтэй.Ингээд бодхоор Монголчууд бид ядуу амьдармааргүй санагдана. Эх орны баялагийг иргэн бүрт хүртээж жилдээ нэг иргэндээ  нэг саяаас 1.5сая хүртлэх хишиг  өгнө гэдгээ эрхэм төрийн түшээд олонтой амалж иргэдийнхээ саналыг  авсан.Хүйтэний ам наашилсан энэ л үед төр засаг ард түмнийхээ саналыг авхадаа зээлсэн 1сая 1.5саяаа төлөх хэрэгтэй байна. Ядарсан иргэд өвлийн бэлтгэлээ базаах гэсэн юмаа.
Гадаадад амьдардаг монголчууд эх орондоо ирэх дургуй байдаг

new photo
Өнөөдрийн байдлаар монголын өрх бүрээс дор хаяж нэг хүн хилийн чанадад сурч хөдөлмөрлөж байна гэхэд хилсдэхгүй. Өмнөд солонгос улсад л гэхэд гуч гаран монголчууд байгаа гэсэн албан бус судалгаа байдаг. Тэгвэл дэлхий даяар тархсан цөөн хэдэн монголчууд маань эргээд их орондоо ирэх хүсэл тун бага байна.
сурч боловсорч, ажиллаж байгаа эх орон нэгт иргэдээ эргээд эх орондоо ирэхгүй байгааг буруутгах аргагүй юмаа. Тэдний хувьд амьдралаа л дээшлүүлэх гэж харийн орныг зорьсон.Манай улсын иргэд гуравдагч оронд очиод бүхнийг хамгийн доод төвшнөөс л эхэлдэг. Олон жил хүний газар зовж эх орон элгэн саднаа санан гансарч байвч тодорхой шалтгаануудаас болоод эх орондоо эргэж ирж чаддаггүй гэнэ. Тухайлбал япон улсад амьдардаг монгол иргэдээс авсан судалгаагаар, судалгаанд оролцогсдын  16,3 хувь нь МОНГОЛд авилга хүнд суртал их гэж хэлсэн бол 15,8 хувь нь агаарын бохирдол, 13,9 хувь нь цалин орлого бага, 13,1 хувь нь эрүүл хүнс байхгүй, 10,6 хувь нь тохирох ажил байхгүй, 9,5 хувь нь байр сууц хүрэлцээгүй, 9,3 хувь нь хүүхдийн ирээдүй баталгаагүй, 9 хувь нь гэмт хэрэг, 2,6 хувь нь бусад зүйлсэд санаа зовж байна. баталгаагүй гэж үзжээ. Хоёр сая гаруйхан хүн амтай мнай улсын хувьд дэлхий нийтээр тархаж амьдрах нь яавч зөв зам биш. Тиймээс гадны улс оруудад сурч боловсорч байгаа иргэдээ эх оронд нь буцааж ирүүлэхийн тулд төрөөс анхаарал тавих дорвитой шийд гаргах шаардлагатай байна.
Ядуу амьдрал иргэдийн буруу ч иргэдээ ядууруулсан төрийн буруу бүр их

new photo
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Виват, ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан зөвлөх Луо нар өчигдөр  уулзлаа. Энэ үеэр ДЭМБ-аас ирэх 14 хоногт багтаж, 4750 ширхэг тамифлю буюу А хүрээний H1N1 вирусын эсрэг эмийг Монголд нийлүүлэхээр болсныг мэдэгдлээ.   Эдгээр эмийг эхний ээлжинд Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, ОБЕГ, хил, гаалийн ажилтан, бага насны хүүхэд, архаг хууч өвчтэй иргэдэд хуваарилах юм.  А хүрээний H1N1 эсрэг эм, вакциныг өвчлөөгүй байхдаа, эсвэл дутуу эмчилгээ хийсэн тохиолдолд уувал вирусийн эсрэг дархлаа алдагдаж, үр дүн өгдөггүй гэдгийг мэргэжилтнүүд хатуу анхааруулж байгаа. Монголд халдварын тархалт, өвчлөлт дунд зэргийн шатлалд багтаж байна гэж ДЭМБ үзжээ.  Ирэх долоо хоногт ДЭМБ-аас манайд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авах гэж байгаа бөгөөд түүний нэг нь ДЭМБ-ын бүсийн зөвлөхүүд манайд ирж, гахайн томуугаас сэргийлэх, халдварласан тохиолдолд авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгөх гэнэ
Ирэх жилийн наадмаар монголчууд гар утаснаасаа телевиз үзэх боломжтой.

new photo
Техник технологи өндөр хөгжиж байгаа энэ зуунд хүмүүс гар утаснаасаа телевиз үзэх боломжтой болсон. Дэлхийн ихэнх оронд туршилтын шатандаа явж байгаа хөдөлгөөнт тоон системийн телевизийг монголчууд ирэх жилийн наадмаар ашиглах боломжтой болохнээ. Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэгчлэн хүмүүс арван есдүгээр зуунд дөрвөлжин хайрцган доторхи дүрсийг харж гайхширдаг байсан бол үүний дараа өнгөт телевиз үзэж, мөн олон суваг зэрэг хүлээн авах гээд техникийн шинэчлэл байнга хийгдэж байна. үүний жишээн болж өнөөдөр хүмүүс гар утаснаасаа телевиз үзэх боломж бололцоотой болжээ. өнөөдрийн байдлаар дэлхийн 2 орон буюу АНУ Өмнөд солнгост энгийн хэрэглээ болсон, харин бусад оронд туршилтын шатандаа яваа хөдөлгөөнт тоон телевизийг монголчууд ирэх 7 сард ашиглаж хэрэглэх бололцоо нэээгдэх юм. энэ ажлын эхлэл болгож өнөөдөр Монгол Солонгосын хамтран ажиллах байгууллагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Танай улс Солонгостой хөдөлгөөнт тоон системийг нэвтрүүлэх талд дээр хамтран ажиллахаар болж байгаа нь дэвшилттэй бас 21 зуунтай хөл нийлүүлэн алхаж байгаа хэрэг. Бид техникийн болон КВМВ системийг нэвтрүүлэхэд хийгдэх бүхий л ажлуудыг хийж эхэлсэн. Гэхдээ хөдөлгөөнт тоон системийг иргэд эхний ээлжинд хүлээн авч үзэх хэдий ч тухайн төхөөрөмжөө гар утас болгон ашиглах ажилд илүү цаг хугацаа зарцуулах шаардлагатай байгаа. харин эхний ээлжинд биедээ авч яваа жижигхэн төхөөрөмжөөрөө телевизийн сувгийг  хаана ч байсан  үзэх бололцоотой болох юм. Хөдөлгөөнт тоон системийн телевизийг ашигласнаар хэрэглэгчид мэдээллээс хоцрохгүй, машиндаа гудамжинд, хаана ч байсан телевизийн сувгийг хүлээн авах болможтой болно. Манай улстай хөдөлгөөнт тоон системийн телевизийг монголд нэвтрүүлэхээр болсон өмнөд солонгос улсын хувьд удахгүй дэлхийд Мобайл телевизийн ТДМВ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Челси, Арсенал хасагдлаа

new photo
Английн лигийн цом буюу “Карлинг кап”-ийн хагас шигшээд тоглох багууд тодорлоо. Манчестер Юнайтед, Астон Вилла багууд хагас шигшээд тоглох эрхээ аваад байсан бол тэдэн дээр  Манчестер Сити, Блекбэрн нэмэгдэв.
Блекбэрн-Челсигийн тоглолт онц сонирхолтой болж, үндсэн цаг 2:2-оор, нэмэлт цаг 3:3-аар тэнцжээ. Челси 2:3-аар хожигдож явсан ч 120 дахь минутанд П. Феррейра тэнцээний гоол хийснээр торгуулийн цохилтоор ялагчийн тодруулах болоход Блекбэрний хаалгач Пол Робинсон одтой байж, Блекбэрн хожлоо. Челсигийн Михаэль Баллак болон залуу тоглогч Гаель Какута нар торгуулийн цохилтоо алджээ.
Челси тоглолтыг 10-уулаа дуусгасан бөгөөд бүх 3 сэлгээгээ завсарлагын үеэр хийсний дараа Калу гэмтсэн. Ер нь Карло Анчелотти 2-р баг гаргасан гэхэд болно.
Блекбэрн хагас шигшээд Астон Виллатай тоглохоор болжээ.
Манчестер Сити талбай дээрээ Арсеналыг хүлээж аваад 3:0-ээр хожоод буцаав. Арсенал ийн 3 дараалан хожигдлоо. Арсенал хамгийн сүүлд 2005 оны ФА цомыг хүртэж байснаасаа хойш 4 жилийн турш ямар нэгэн тэмцээнд түрүүлээгүй бөгөөд түрүүлэх боломжтой байсан нэг тэмцээнээсээ ийн хасагдлаа.
Манчестер Ситигийн хувьд 1976 оноос хойш анх удаа лигийн цомд түрүүлэхийг зорьж байгаа биз.
Манчестер Сити хагас шигшээд Манчестер Юнайтедтай тоглоно.
Хар тамхи хэрэглэгчид нэмэгдэж бас залуужиж байна.

new photo
Хар тамхи хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. гэвч чимээгүй ирж байгаа энэ аюулын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй,эмчлүүлэх эмнэлэг ч байхгүйн улмаас  зарим иргэд хар тамхийг 15 жил хэрэглэж, бие сэтгэлээрээ хохирсон болохоо ярьж байна.Өнгөрсөн 6 сараас хойш мансуурлын эсрэг төвд тусламж гуйж хандсан 400 хүний зөвхөн нэгийнх нь жишээг үзэгч таньд үзүүллээ. Хар тамхи хэрэглэгчдийн хувьд гэр бүлээрээ 4 жил хэрэглэж байгаа хосууд ч байдаг бол зарим нь 30 40 үүлээ бүлгээрээ хэрэглэдэг тохиолдол ч байна.  хар тамхичдын хувьд олсны ургамлыг хамгийн өргөн хэрэглэдэг бол хөрөнгөтэй айлын хүүхдүүд Геройн, кокайн ч хэрэглэдэг болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. мөн хар тамхи хэрэглэдэг эсэхийг шалгуулахаар оношлуулая гэхээр манай улсад нэг ч оношлогооны аппарат байхгүй байна. Энэ байдлаас харахад хар тамхитай бид хэрхэн тэмцэж байгаа болон цаасан дээр мансуурлын эсрэг олон тогтоол баримтын хэрэгжилт ямар байгааг харуулж байна. харин дэлхийн ул орнуудын жишгээс харахад хар тамхины эсрэг төрийн тусгай байгууллага байдаг бол манай улсад хар тамхины асуудал ЭМЯ, БСШУЯ, ХЗЯны алиных нь харьяанд бйадаг нь  тодорхой бөмбөг мэт шидэгдсээр эзэнгүйдэхэд хүрч байна.





Манай улсад жилд дунджаарй 90 гаруй хүн уушигны сүрьеэ өвчнөөр нас бардаг
2009-12-01
new photo
Дэлхийн хэмжээнд жил бүр найман сая хүн сүрье өвчнөөр өвдөж найман сая хүн уг өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа байдаг. Манай улсын хэмжээнд ч гэсэн сүрье өвчний тархалт буурахгүй байна. Сүрьеэ өвчний үүсгэгч нянг анх 1881 онд дэлхий дахинд илрүүлсэн. Түүнээс хойш зуу гаруй жилийн турш хүн төрөлхтөн энэ өвчинтэй тэмцсээр байгаа ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд  тус өвчин нь эмэндээ дасал болж эдгээхэд илүү төвөгтэй болоод байгаа юм байна.Манай улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд уушигны сүрье өвчнөөр өвчлөгсдийн тоо огцом нэмгдэж байгаа. Энэ нь агаарын бохирдол нийслэлийн утаатай холбоотой. Оны эхний байдлаар зөвхөн сүрье өвчнөөр 90 хүн нас барсан нь үүнийг батлаж байна.  Бүгд идэр насныхан байсан талаар эмч нар хэлж байна. Гэхдээ сүрье нь эдгэдэг өвчин. Хамгийн гол нь иргэд бас өөртөө анхаарал тавьж 14-с дээш хоног ханиалгаад эхэлвэл эмчид хандаж зайлшгүй цэрний шинжилгээ өгөх хэрэгтэй. Ер нь нийслэлийн агаар ийм их бохирдолтой байгаа энэ үед цаашдаа  Сүрьегээр өвчлөгсдийН тоо болон  энэ өвчнөөр нас барагсдын тоо нэмэгдэхгүй гэх баталгаа алга.